Гар аргаар ашигт малтмал олборлогчид нь хүнд, аюултай хөдөлмөрийн нөхцөлд өндөр эрсдэлтэй ажилладаг байсан. Тиймээс, 2006 оноос хойш бичил уурхай дахь хөдөлмөрийн аюулгүй байдлыг таниулан сурталчлах, болзошгүй осол, эндлээс сэргийлэх, бичил уурхайчдын дунд сургалт зохион байгуулах, түүнчлэн аюулгүй ажиллагаа, аврах албаны чадавхыг бэхжүүлэх замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг (ХАБЭА) сайжруулах чиглэлд бичил уурхайн ХАБЭА-г хариуцан ажилладаг үндэсний хамтрагч байгууллагуудтай түншлэн ажиллаж, төслийн зүгээс дэмжлэг үзүүлж ирсэн. Хамтрагч талуудтай нягт ажилласны үр дүнд бичил уурхайн олборлолтын талбайд осол аваар, эндлийн тоо буурсан ч 2016 оны байдлаар хууль бусаар ашигт малтмал олборлогчдын хувьд энэ үзүүлэлт өссөн байна. Бичил уурхай дахь ХАБЭА, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдах байдалд ихээхэн ахиц, өөрчлөлт гарч байна.
Нэмэгдсэн огноо: 2024-08-26
Нэмэгдсэн огноо: 2024-08-26
Нэмэгдсэн огноо: 2024-08-26