“Мөнгөн усны тухай Минаматагийн Конвенци”-д гарын үсэг зурах Бүрэн эрхт төлөөлөгчдийн бага хурал 2013 оны 10-р сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд Япон Улсын Кумамото хотод зохион байгуулагдсан. Тус бага хурлын үеэр Монгол Улс энэхүү конвенциийг хүлээн зөвшөөрсөн 92 дахь орон болов. Минамата конвенци нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр агаар, голын ус, хөрсөнд тархсан мөнгөн усны ялгарлаас хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах зорилготой.
Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн зүгээс алтыг ялгах өөр шийдлийг танилцуулахаар Төв аймгийн Борнуур суманд анх хүдэр баяжуулах цех байгуулахад дэмжлэг үзүүлэн ажилласан билээ. Энэхүү цех нь алтыг мөнгөн усгүй технологийг туршиж нэвтрүүлэх зорилготой байгуулагдсан Монголын анхны цех юм. Монголын бичил уурхайчид, үндэсний хамтрагч талуудын хүсэлтээр хүдэр баяжуулах мөнгөн усгүй технологийг нэвтрүүлэхээр байгуулагдсан цехүүдийн хоёр нь албан ёсны зөвшөөрөлтэйгээр хүний эрүүл мэнд, байгаль орчинд халгүй үйл ажиллагаа явуулж, бичил уурхайчдад үйлчилгээгээ үзүүлж байна. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг Мандал, Баян-Овоо суманд байгуулагдсан баяжуулах цехүүдэд хийж, байгаль орчинд хал багатай энэхүү технологи ийнхүү ашиглаж байна.
Нэмэгдсэн огноо: 2024-08-26
Нэмэгдсэн огноо: 2024-08-26
Нэмэгдсэн огноо: 2024-08-26