
Тайлбар
Хүн болгон их бага хэмжээгээр мөнгөн усны хор нөлөөнд өртөх эрсдэлтэй хэдий ч жендэрийн өнцгөөс үзвэл нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, хүүхэд нялхасыг онцгойлон анхаарах нь чухал юм. Иймд Мөнгөн усны тухай Минамата конвенцын нарийн бичгийн дарга нарын газраас "Жендэр ба мөнгөн ус" баримтын хуудсыг гаргасныг олон нийтэд зориулан Монгол хэлнээ буулгалаа.