en
Нэвтрэх Бүртгүүлэх
  • Нүүр
  • Бүлэг
    • Сэдэвчилсэн бүлэг
    • Хэрэглэгчдийн бүлэг
  • Мэдээ
  • Мэдээллийн сан
    • Ном товхимол
    • Тайлан ба судалгаа
    • Хууль тогтоомж
    • Видео сан
    • Нийтлэл
    • Зургийн сан
  • Арга хэмжээ
  • Хамтрагчид
  • Цахим сургалт
  • planetGOLD
  • Тухай
  • Тусламж
planetGOLD Монгол төсөл

Даян дэлхийн байгаль орчны сан-гийн санхүүжилтээр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага хамтран хэрэгжүүлж буй planetGOLD Монгол төслийг Канад Улсын Алтны бичил уурхайн зөвлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яам нар хамтран гүйцэтгэдэг.  planetGOLD Монгол төсөл нь Монгол Улсын бичил уурхайн салбарыг албажуулах, алт боловсруулахад мөнгөн усны хэрэглээг арилгах чиглэлээр ажилладаг төсөл билээ. Бид алслагдсан орон нутгийн иргэдийн амьжиргааны чухал хэсэг болох бичил уурхайн үйл ажиллагааг тогтворжуулан сайжруулах, салбарын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор алтны нийлүүлэлтийн сүлжээний олон талын оролцогчид болох бичил уурхайчид, алт худалдаалагчид, улсын болон орон нутгийн засаг захиргаа болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Мөн түүнчлэн бид орон нутгийг хөгжүүлэх, бүтээмж дээшлүүлэх, мөнгөн усны хэрэглээг арилгах зорилгоор Монгол Улсын Засгийн газартай хамтран албажсан бичил уурхайн салбарыг хөгжүүлэхэд таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. planetGOLD Монгол төсөл Говь-Алтай, Сэлэнгэ, Ховд аймгуудад хэрэгжиж байна. 

Төсөл 2024 оны эхээр дуусах бөгөөд энэ хугацаанд дараах 4 бүрэлдэхүүний дагуу ажиллана.:

  1. Алтны бичил уурхайн салбарыг албажуулах, хууль эрх зүйн орчин, бодлого хэрэгжүүлэлтийг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх;
  2. Мөнгөн усгүй технологи нэвтрүүлэх, улмаар хөрөнгө оруулалт татах, олон улсын алтны зах зээлд шууд нэвтрэх боломжийг бичил уурхайчдад олгох санхүүжилтийн схемийг нэвтрүүлэх;
  3. Бичил уурхайн талбайд мөнгөн ус хэрэглэдэггүй алт боловсруулах технологийг нэвтрүүлж, дэлгэрүүлэх; болон
  4. planetGOLD хөтөлбөрийн хүрээнд бий болсон мэдлэг мэдээлэл, сайн туршлагыг түгээнэ.
Төслийн үр дүн
  • planetGOLD Монгол төсөл хэрэгждэг аймгуудад суурь судалгаа хийж энэхүү суурь судалгаагаар дамжуулан бичил уурхай дахь холбогдох талуудын дунд түгээмэл байдаг дадал зуршил, чиг хандлага, мэдлэгийн түвшний өнөөгийн байдлыг үнэлсэн.
  • Говь-Алтай, Сэлэнгэ, Ховд аймгуудын нийт 756  (343 эмэгтэй, 413 эрэгтэй) алтны бичил уурхайчид, төрийн байгууллагын ажилчдад тэдэнд хамааралтай олон төрлийн сэдвээр 31 удаагийн сургалт хөтөлбөр зохион байгуулж, чадавхжуулсан.
  • Мөнгөн усны хор уршгийн талаар танилцуулсан Минамата конвенцын гэрэл зургийн үзэсгэлэнг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвтэй хамтран гурван аймгийн хэмжээнд зохион байгуулж, энэ үзэсгэлэнгээр дамжуулан нийт 1650 хүнд хүрч, мөнгөн усны хор уршгийг таниулав.
  • Бичил уурхайн хууль эрхзүй, алтны худалдаа болон жендэрийн нөхцөл байдлыг судалсан нийт 3 судалгаа гаргаж, Монгол Улсын Засгийн Газарт бичил уурхайд холбогдох бодлогын зөвлөмжүүд хүргүүлсэн.
  • Монгол Улсын бичил уурхайн салбарын бодит байдлыг олон нийтэд таниулах зорилгоор 13 төрлийн тайлан, ном товхимол, хэвлэл мэдээллийн хуудсыг Монгол, Англи хэл дээр гаргаж хэвлүүлсэн.
  • Мөнгөн усгүйгээр алт боловсруулах үйлдвэрт хэрэглэх чичиргээт тээрэм оруулж ирж, суурилуулсан.
  • Мөнгөн усгүйгээр алт боловсруулах үйлдвэрийн загвар боловсруулсан.
  • Мөн төслийн хүрээнд Сэлэнгэ аймаг дахь хоёр алт боловсруулах үйлдвэртэй хамтран мөнгөн усгүй технологи нэвтрүүлж, үйлдвэрийн ашиглалт, зохион байгуулалтыг сайжруулахаар ажиллаж байна.
Хүлээгдэж буй үр дүн

Алтны бичил уурхайн зөвлөлийн гүйцэтгэж буй planetGOLD Монгол төсөл 2024 оны эхээр хэрэгжиж дуусахад Говь-Алтай, Сэлэнгэ, Ховд аймгийн бичил уурхайчид төслөөр дамжуулан авсан сургалтуудын үр дүнд уул уурхайн сайн туршлага хуримтлуулж, хариуцлагатай бичил уурхайчид болсон байна.  Төсөл мөн төрийн албан хаагчдад бичил уурхайн журмыг боловсруулах, салбарыг албажуулах үйл явцыг хэрэгжүүлэхэд нь хангалттай зөвлөгөө, дэмжлэг өгсөн байх болно. Бичил уурхайн салбарын бүх оролцогч талууд төслийн сургалтад хамрагдаж, бичил уурхайчдад тулгарч буй асуудал бэрхшээл болон боломж бололцоог хамтдаа тодорхойлох, түүний талаар хэлэлцэх уулзалт, үйл ажиллагаанд хангалттай хамрагдсан байх болно. Мөн бичил уурхайн бодлого, журмыг боловсронгуй болгож, батлах, бичил уурхайн үйл ажиллагааг тогтвортой уул уурхайн салбарын нэг хэсэг болгон авч үзэх талаар Засгийн газарт мэдээлэн таниулах чиглэлээр тасралтгүй ажиллана.

Цэс
  • Нүүр хуудас
  • Сэдэвчилсэн бүлэг
  • Хэрэглэгчдийн бүлэг
  • Мэдээ
  • Мэдээллийн сан
  • Нууцлал
  • Арга хэмжээ
  • Нийтлэгчид
  • Цахим сургалт
  • Мэдлэгийн төвийн тухай
  • Тусламж
Холбоо барих

Хаяг:
Бичил уурхайн мэдлэгийн төв
Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 202-р байр, 37 тоот

Улаанбаатар хот, Монгол улс
Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо ТББ

Утас:
+976 70155959

Имэйл:
asmmongolia@gmail.com

Сошиал сувгууд
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2018-2021 Монголын бичил уурхайн мэдлэгийн төв

About the Project