Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо нь 2013 оны 5 дугаар сарын 2 ны өдөр бичил уурхайчдын анхдугаар их хурлаар үүгэн байгуулагдаж өнөөг хүртэл тогтвортой, амжилттай ажиллаж байна.
Манай байгууллага Монгол Улсад хариуцлагатай бичил уурхайн салбарыг хөгжүүлэх, тус салбарын эрх зүйн орчныг сайжруулах, тогтвортой байдлыг хангах, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдний чадвахжуулах зэрэг олон чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудтай хамтран байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.
Эдүгээ Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо нь бичил уурхай бүхий 15 аймагт салбар холбоодтой, түүний гишүүн 60 суманд 69 ТББ-ын 9200 гишүүнтэй.
Үүнээс 69% нь эрэгтэйчүүд ба 31% нь эмэгтэйчүүд хамарсан үндэсний хэмжээний холбоо юм.
Гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдгээрийг тогтвортой ажлын байртай, орлоготой, байгаль орчны болон нийгмийн хариуцлагатай бичил уурхайчин, бизнес эрхлэгч болгон төлөвшүүлэх улмаар амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино.
- Албажуулалт, зохион байгуулалтын мэдээлэл зөвлөгөө
- Чадавхжуулах сургалт, үйлчилгээ
- Бичил уурхайчдыг өөр ажлын байранд шилжихэд нь дэмжлэг үзүүлэх
- Төсөл хөтөлбөрүүдэд хамруулах
- Сайн дурын гишүүнчлэлд суурилсан.
- Хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлнэ.
- Ил тод, нээлттэй, ардчилсан зарчмаар ажиллана
- Манлайллыг хөгжүүлэхэд үйлчилнэ
- Оролцоо, олон ургалч үзлд тулгуурлана
- Нээлттэй тэгш хамтын ажиллагаа, өргөн түншлэлийг хөгжүүлнэ
- Шударга ёс, хуулийг удирдлага болгоно
- Хүчирхийллээс ангид хүлээцтэй хандлагыг баримтална
- Хүний эрх, эрх чөлөөг хамгаалж ажиллана
- Жендэрийн тэгш байдал, хүүхэд эмэгтэйчүүдийг анхаарч ажиллана
- Тогтвортой амьжиргаа, ажлыг байрыг дэмжинэ
- Ёс зүй, хариуцлагыг баримталж, ашиг сонирхлын зөрчлөө тухай бүр мэдээлж зохицуулна
Энэхүү платформ нь бичил уурхайн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хадгалахаас гадна энэ салбарт зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн мэдээ мэдээллүүдийг байршуулна. Түүнээс гадна бичил уурхайн салбарын хамтрагчид мэдээ, мэдээлэл, судалгаа, товхимол, нийтлэлийг олон нийтэд хүргэх бөгөөд дараах 8 сэдвийн хүрээнд мэдлэг, мэдээллүүд багтсан.
- Бичил уурхайн эрх зүйн орчин
- Мөнгөн ус ба химийн хорт бодисын асуудал
- Хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл ахуй
- Байгаль орчны асуудал
- Хүний эрх ба жендерийн асуудал
- Нийлүүлэлтийн сүлжээ ба эдийн засгийн хөгжил
- Бичил уурхайчид ба орон нутгийн удирдлага
- Үр дүн, ололт, амжилт
Цахим платформын Групп гэсэн хэсэг нь харилцан яриа, хэлэлцүүлэг, мэтгэлцээний гол цэг бөгөөд Сэдэвчилсэн дөрвөн бүлгийн гишүүд үүнийг үүсгэх боломжтой юм. Платформ нь цахим сургалтын модультай бөгөөд бичил уурхайн үйл ажиллагааны бүртгэл, зохион байгуулалт болон албажуулалт, бичил уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон байгаль орчны талаар “хэрхэн, яаж” гэсэн асуултуудад хариулт өгнө. Мөн Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны 1900-2959 лавлах утасны үйлчилгээтэй холбогдож мэргэжилтнээс зөвлөгөө авах боломжтой.