КОВИД-19-ийн цар тахал бичил уурхай эрхлэгчдийн нийгэм, эдийн засгийн байдалд үзүүлж буй нөлөөг тодорхойлох судалгаа хийгдлээ.
2021-06-02

Бритиш Колумб-ийн Их Сургуулийн Норман Б.Кийвил уул уурхайн инженерийн дээд сургууль, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС), МБУНДХ ТББ-тай хамтран, ЭМЭХ бичил уурхай ТББ-ын гишүүдийн дунд “КОВИД-19-ийн цар тахал бичил уурхай эрхлэгчдийн нийгэм, эдийн засгийн байдалд үзүүлж буй нөлөөг тодорхойлох” үнэлгээний ажлыг хийлээ. Энэхүү төслийг Дэлхийн Банкны дэргэдэх Extractives Global Programmatic Support (EGPS) санхүүжүүлсэн болно. Энэхүү үнэлгээ нь цар тахал эмэгтэй бичил уурхайчдад хэрхэн нөлөөлснийг тодорхойлох байв.

Санал асуулгаас гарсан эдгээр дүгнэлтийг “ЭМЭХ” бичил уурхайн ТББ-ын 20 эмэгтэй гишүүдтэй хийсэн ярилцлагаар баталгаажуулсан болно. Эдгээр ярилцлагууд КОВИД-19-ийн үзүүлж буй нийгэм эдийн засгийн нөлөөг илүү гүнзгий ойлгох боломжийг олгосон. Ганцаарчилсан ярилцлага нь 4-р сарын эхний хоёр долоо хоногт хийсэн бөгөөд 12 асуултаас бүрдсэн байсан. Яагаад бичил уурхайн ажил хийдэг вэ? гэсэн асуултад нийтлэг хариултын нэг нь бусад ажлын боломж хомс байгаатай холбоотой байв. (ярилцлага өгсөн хүмүүсийн 60% нь хариулсан).

Бүх оролцогчид КОВИД-19-ийн нөлөөнд маш их өртсөн гэж хариулсан. Бичил уурхайчдын орлого огцом буурсан нь тэдэнд тулгарч буй гол бэрхшээлүүдийн нэг гэж
мэдээлсэн. Цар тахлын үеэр үндэсний хэмжээнд тогтоосон журам, хязгаарлалтын үр дүнд замууд хаагдаж, хот доторх болон хот хоорондох хөдөлгөөнийг хорьж хязгаарласан. Энэ нь бичил уурхай эрхлэх боломжийг хаасан, тиймээс орлогогүй болсон. Бичил уурхай эрхлэгчид, уул уурхайн томоохон компаниуд болон орон нутгийн засаг захиргааны хооронд байгуулсан гурван талт хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэх нь уурхайчдын өнөөгийн ажлын нөхцөл байдлыг шийдвэрлэх боломж гэж нэгэн дуугаар бичил уурхайчид хэлж байсан. Бичил уурхайн газрын асуудал бас нийтлэг дурдагдаж байсан, КОВИД-19-ийн үеэр бичил уурхайчдад орон нутгийн болон үндэсний засгийн газруудаас үзүүлэх тусламжийн төрлүүдийн талаарх нийтлэг санал юу вэ гэсэн асуултад газрын асуудлаас гадна бусад ажил эрхлэлт, санхүүгийн болон хүнсний дэмжлэгийг нэмэгдүүлэх хамгийн түгээмэл хариулт байв. Ерөнхийдөө ярилцлагын хариултууд нь санал асуулгын үр дүнг бататгаж, бичил уурхай эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээл, тэдэнд шаардлагатай байгаа дэмжлэгийн талаар нэмэлт ойлголт өгсөн.

Сэтгэгдэлүүд