Бичил уурхайн туршлага судлав
2024-06-01

Сэлэнгэ аймгийн Мандал сум нь хүн ам, газар нутгийн хувьд томоохон сумдын нэгд тооцогддог. Түүнчлэн алтны бичил уурхайн үндсэн ордын олборлолт идэвхтэй явагддаг гэдгээрээ онцлогтой билээ.

planetGOLD Монгол төслөөс 2024 оны 5-р сарын 28-нд Сэлэнгэ, Ховд, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газруудтай хамтран Сэлэнгэ аймгийн Мандал суманд бичил уурхайн баяжуулах цехийн технологийн туршилтын үйл ажиллагаатай танилцах арга хэмжээ зохион байгуулав.

Уг арга хэмжээнд дээрх гурван аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Экологийн цагдаагийн алба зэрэг төрийн байгууллагуудаас холбогдох албан тушаалтнууд оролцов.

Туршлага судлах аяллын хүрээнд бичил уурхайгаас олборлосон алтны хүдэр баяжуулалт, алтны нийлүүлэлт, гарал үүслийн planetGOLD шалгууртай холбоотойгоор төслөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа.

Оролцогчид төслийн хүрээнд нэвтрүүлсэн Мандал сумын “Шижир Хишиг” нөхөрлөлийн алтны хүдэр баяжуулах бага оврын үйлдвэрийн технологи, үйл ажиллагаатай танилцлаа. Мөн тоног төхөөрөмжийн засвар, арчлалт, аюулгүй ажиллагаа болоод бусад анхаарах зүйлсийн талаар мэдээлэл авав.

Сэтгэгдэлүүд