planetGOLD Монгол төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, мэргэжилтэн нарт Байгаль орчны болон ашигт малтмалын тухай хуулиудын хэрэгжилт, цаашид анхаарах асуудлууд, Бичил уурхайн эрхзүйн орчны талаар үржигдэх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Говь-Алтай аймгийн Прокурорын газар, Говь-Алтай аймгийн Татварын газар хамтран зохион байгууллаа.