“Алтны бичил уурхайгаас олборлосон алтыг дотоодын төв банк худалдан авах хөтөлбөр”-ийг зохион байгуулж, албажуулах үйл ажиллагааны баримт бичиг болох “Лондонгийн Зарчим”-д Монгол, Колумб, Филиппин, Эквадор улсын Төв банкууд гарын үсэг зурж, уг зарчмын дагуу ажиллахаар тохирлоо.
Дэлхий дахинд зарим улсын төв банкууд бичил уурхайгаас олборлосон алтыг худалдан авах хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү хөтөлбөр нь бичил уурхайчдыг албан ёсны нийлүүлэлтийн сүлжээнд татан оруулахад түлхэц болж буй юм.
Иймд Монголбанк болон бусад гурван улсын төв банкууд уг Зарчимд гарын үсэг зурж, нэгдэн орсноор дэлхий дахины хариуцлагатай алтны худалдаанд чухал хувь нэмэр оруулж буй юм.
planetGOLD Монгол төсөл алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, тус нийлүүлэлтийн сүлжээнд бичил уурхайчдыг хариуцлагатайгаар ажиллах боломж бүрдүүлэхийн тулд 2019 оноос хойш идэвхийлэн ажиллаж байгаа тул манай улсын төв банк "Лондонгийн Зарчим"-д нэгдэн орсон уг үйл явдалд талархалтай байгаагаа илэрхийлье.
“Лондонгийн Зарчим”-ын талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу.