Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас дадлагажуулах сургалт зохион байгуулав
2024-06-10

planetGOLD Монгол төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас Бигэр сумын нутагт гурвалсан гэрээгээр ажиллаж байгаа бичил уурхайчдын дунд хөдөлмөрийн аюулгүй байдал, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, хамгаалалтын хувцас өмсөж хэвших болон аливаа осол гэмтэл, гал түймрээс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх чадвар олгох, олборлолт явуулсан газарт нөхөн сэргээлт хийх дадлагажуулах сургалтыг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулав.

Тус дадлагажуулах сургалтыг Говь-Алтай аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Алтайн бичил уурхайчдын холбоо хамтран зохион байгууллаа.

Говь-Алтай аймаг нь planetGOLD Монгол төслийн зорилтот бүс нутагт хамаардаг тул энэхүү үйл ажиллагааг дэмжин ажилласандаа талархалтай байна.

Сэтгэгдэлүүд