Хэнтий аймагт нийгмийн даатгалын байцаагч, ажилтан нарын чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа
2018-05-25

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Бичил уурхай эрхлэгчдийн нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор бичил уурхай бүхий сумдын нийгмийн даатгалын байцаагч, ажилтан нарын чадавхыг бэхжүүлэх сургалтыг Хэнтий аймгийн Чингис хотод 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 05 дугаар сарын 11-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Бичил уурхай бүхий сумдын нийгмийн даатгалын байцаагч, ажилтан, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны Хэнтий аймаг дахь салбар болох “Хэнтий аймгийн хариуцлагатай бичил уурхай эрхлэгчдийн холбоо” зэрэг байгууллагын нийт 57 хүн оролцов.
Энэхүү сургалтаар Нийгмийн даатгалын хууль эрх зүйн орчин, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, Бичил уурхай эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулж байгаа сайн туршлага, Бичил уурхайн төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс болон сумын нийгмийн даатгалын байцаагч (ажилтан)-тай хэрхэн уялдан ажиллах талаар танилцуулга, хэлэлцүүлэг зохион байгуулж, нийгмийн даатгалын байцаагчид болон бичил уурхайчдын төлөөллийн санал бодлыг сонслоо.

Бичил уурхайчдад зориулсан нийгмийн даатгалын сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулах болно.

 

 

Сэтгэгдэлүүд