Бичил уурхайчдад зориулсан багц сургалтыг Ховд аймгийн Булган суманд зохион байгуулна
2021-11-10

    Багц сургалт нь “Хариуцлагатай бичил уурхай”, “Бичил уурхай дахь байгаль орчны хариуцлага, нөхөн сэргээлт”, “Бичил уурхайн ХАБЭА”, “Жендэр ба хүний эрх” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Эдгээр сэдвийн хүрээнд байгаль орчин, нөхөн сэргээлт, ХАБЭА-н стандартууд, эрсдэлийг тодорхойлох, эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мөнгөн усны хор хөнөөл, хүний эрх, жендэрийн талаарх мэдлэгийг олгоно.

🌎 planetGOLD төслийг Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага хэрэгжүүлж, Канад Улсын Алтны бичил уурхайн зөвлөл нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран гүйцэтгэж байна.

🇲🇳 Монгол Улс Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцыг 2015 онд соёрхон баталснаар алтны бичил уурхай дахь мөнгөн усны хэрэглээг бууруулах үүрэг амлалт авсан билээ. planetGOLD төслийн зорилго нь бичил уурхайн албажуулалтыг нэмэгдүүлэх, алтны гарал үүсэл, нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, алтны хүдэр боловсруулах шинэ технологи, сайн туршлагыг нэвтрүүлэх замаар мөнгөн ус хэрэглээг бууруулахад хувь нэмрээ оруулах юм.

Сэтгэгдэлүүд