Төрийн албан хаагчдад хүний эрхийн сургалт зохион байгуулж байна
2018-03-01

Иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэхэд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлсэн мэргэжилтнүүд чухал үүрэгтэйг "Хүний эрхэд суурилсан хандлага ба Төрийн үйлчилгээ" сэдэвт сургалтын багш нар онцолж байлаа. Хүний эрхийн Үндэсний Комиссоос төрийн албан хаагчдын хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага, жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг тусгах, хэрэгжүүлэх, бичил уурхай дахь хүний эрхийн асуудлаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор уг сургалтыг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр явууллаа

Энэ удаагийн сургалтыг Швейцарын Хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын байгаль орчин, уул уурхай, бичил уурхайн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.

Сэтгэгдэлүүд