en
Нэвтрэх Бүртгүүлэх
  • Нүүр
  • Бүлэг
    • Сэдэвчилсэн бүлэг
    • Хэрэглэгчдийн бүлэг
  • Мэдээ
  • Мэдээллийн сан
    • Ном товхимол
    • Тайлан ба судалгаа
    • Хууль тогтоомж
    • Видео сан
    • Нийтлэл
    • Зургийн сан
  • Арга хэмжээ
  • Хамтрагчид
  • Цахим сургалт
  • planetGOLD
  • Тухай
  • Тусламж
Мэдлэгийн төвийн тухай хуудас
Байгууллагын танилцуулга

Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо нь 2013 оны 5 дугаар сарын 2 ны өдөр бичил уурхайчдын анхдугаар их хурлаар үүгэн байгуулагдаж өнөөг хүртэл тогтвортой, амжилттай ажиллаж байна.

Манай байгууллага Монгол Улсад хариуцлагатай бичил уурхайн салбарыг хөгжүүлэх, тус салбарын эрх зүйн орчныг сайжруулах, тогтвортой байдлыг хангах, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдний чадвахжуулах зэрэг олон чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудтай хамтран байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Эдүгээ Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо нь бичил уурхай бүхий 15 аймагт салбар холбоодтой, түүний гишүүн 60 суманд 69 ТББ-ын 9200 гишүүнтэй.

Үүнээс 69% нь эрэгтэйчүүд ба 31% нь эмэгтэйчүүд хамарсан үндэсний хэмжээний холбоо юм.

 

Алсын хараа
Монголын бичил уурхайн салбарын олборлолт, нийлүүлэлтийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хүргэж, олон улс болон төр засгийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн, оролцогч талуудын хууль ёсны эрхийг хүндэтгэн, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг нийтэд түгээн дэлгэрүүлсэн мэргэжлийн холбоо байна.
Зорилго

Гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдгээрийг тогтвортой ажлын байртай, орлоготой, байгаль орчны болон нийгмийн хариуцлагатай бичил уурхайчин, бизнес эрхлэгч болгон төлөвшүүлэх улмаар амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны чиглэл
  • Албажуулалт, зохион байгуулалтын мэдээлэл зөвлөгөө
  • Чадавхжуулах сургалт, үйлчилгээ
  • Бичил уурхайчдыг өөр ажлын байранд шилжихэд нь дэмжлэг үзүүлэх
  • Төсөл хөтөлбөрүүдэд хамруулах
Үнэт зүйлс, зарчмууд
  • Сайн дурын гишүүнчлэлд суурилсан.
  • Хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлнэ.
  • Ил тод, нээлттэй, ардчилсан зарчмаар ажиллана
  • Манлайллыг хөгжүүлэхэд үйлчилнэ
  • Оролцоо, олон ургалч үзлд тулгуурлана
  • Нээлттэй тэгш хамтын ажиллагаа, өргөн түншлэлийг хөгжүүлнэ
  • Шударга ёс, хуулийг удирдлага болгоно
  • Хүчирхийллээс ангид хүлээцтэй хандлагыг баримтална
  • Хүний эрх, эрх чөлөөг хамгаалж ажиллана
  • Жендэрийн тэгш байдал, хүүхэд эмэгтэйчүүдийг анхаарч ажиллана
  • Тогтвортой амьжиргаа, ажлыг байрыг дэмжинэ
  • Ёс зүй, хариуцлагыг баримталж, ашиг сонирхлын зөрчлөө тухай бүр мэдээлж зохицуулна
Бичил уурхайн Мэдлэгийн төв гэж юу вэ?

Энэхүү платформ нь бичил уурхайн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хадгалахаас гадна энэ салбарт зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн мэдээ мэдээллүүдийг байршуулна. Түүнээс гадна бичил уурхайн салбарын хамтрагчид мэдээ, мэдээлэл, судалгаа, товхимол, нийтлэлийг олон нийтэд хүргэх бөгөөд дараах 8 сэдвийн хүрээнд мэдлэг, мэдээллүүд багтсан.

  1. Бичил уурхайн эрх зүйн орчин
  2. Мөнгөн ус ба химийн хорт бодисын асуудал
  3. Хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл ахуй
  4. Байгаль орчны асуудал
  5. Хүний эрх ба жендерийн асуудал
  6. Нийлүүлэлтийн сүлжээ ба эдийн засгийн хөгжил
  7. Бичил уурхайчид ба орон нутгийн удирдлага 
  8. Үр дүн, ололт, амжилт 

Цахим платформын Групп гэсэн хэсэг нь харилцан яриа, хэлэлцүүлэг, мэтгэлцээний гол цэг бөгөөд Сэдэвчилсэн дөрвөн бүлгийн гишүүд үүнийг үүсгэх боломжтой юм. Платформ нь цахим сургалтын модультай бөгөөд бичил уурхайн үйл ажиллагааны бүртгэл, зохион байгуулалт болон албажуулалт, бичил уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон байгаль орчны талаар “хэрхэн, яаж” гэсэн асуултуудад хариулт өгнө. Мөн Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны 1900-2959 лавлах утасны үйлчилгээтэй холбогдож мэргэжилтнээс зөвлөгөө авах боломжтой.

Удирдах зөвлөл

Л.Дэлгэрбаяр Head of Umnugovi Provincial Association
Б.Наранцогт Tuv province Honorary member
А.Алтанхуяг Khovd province association
А.Алтанхуяг Uvurkhangai province association
Т.Төртогтох Selenge province association

Хяналтын зөвлөл

Н.Нарантөгс Dornogovi province association
О.Цэцэгмаа Darkhan-Uul province association
Н.Нацагмаа Khentii province association

Гүйцэтгэх баг

Э.Оюунболд Гүйцэтгэх захирал
Р.Түмэндэмбэрэл Research and development specialist
Г.Адъяаням Accountant
Н.Цэнд-Аюуш Business development manager
B.Nazyerkye Foreign relation fundraising specialist
Г.Мөнхцэцэг Advisor
Бүтэц
Цэс
  • Нүүр хуудас
  • Сэдэвчилсэн бүлэг
  • Хэрэглэгчдийн бүлэг
  • Мэдээ
  • Мэдээллийн сан
  • Нууцлал
  • Арга хэмжээ
  • Нийтлэгчид
  • Цахим сургалт
  • Мэдлэгийн төвийн тухай
  • Тусламж
Холбоо барих

Хаяг:
Бичил уурхайн мэдлэгийн төв
Баянзүрх дүүрэг 1-р хороо, Токиогийн гудамж, Palazzo tower, 102 тоот

Улаанбаатар хот, Монгол улс
Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо ТББ

Утас:
+976 70155959

Имэйл:
info@asmhub.mn

Сошиал сувгууд
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2018-2021 Монголын бичил уурхайн мэдлэгийн төв

About the Project