planetGOLD Монгол төсөл мэдлэгийн бүтээгдэхүүнээ номын сангуудад гардуулан өгөв
2025-03-31

planetGOLD Монгол төсөл нь “Төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг хадгалах стратеги”-ынхаа хүрээнд алтны бичил уурхайн салбарын чиглэлээр эрхлэн гаргасан бодлогын судалгаа, гарын авлагаа Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан болон Монгол Улсын Их Сургуулийн номын санд дижитал болон хэвлэмэл хэлбэрээр тус тус гардуулан өглөө. 

Төслийн хэрэгжилт 2025 оны 6-р сард дуусгавар болж буйтай холбогдуулан төслийн бий болгосон үр дүнг хадгалах, урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор “Төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг хадгалах стратеги”-ийг хэрэгжүүлж байгаа юм. Уг стратегийн хүрээнд төсөл хэрэгжих хугацаанд буюу 2019 оноос 2025 он хүртэл төслийн зүгээс боловсруулж, эрхлэн гаргасан нийт 30 гаруй мэдлэгийн бүтээгдэхүүнийг боломжит бүхий л сувгуудаар түгээхийг эрмэлзэж байна.

Ийнхүү голлох номын сангуудад төслийн мэдлэгийн бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгснөөр алтны бичил уурхайн холбогдол бүхий эдгээр материалууд 70,000 орчим оюутан, судлаачдад нээлттэй, хүртээмжтэй болж байгаа юм. 

Номын сангуудад хүлээлгэн өгсөн бодлогын судалгаа, гарын авлагыг дараах холбоосоор үзнэ үү.

https://www.planetgold.org/planetgold-mongol-tosliin-erkhlen-gargasan-tailan-sudalgaa

Сэтгэгдэлүүд