planetGOLD Монгол-Филиппин төслийн Бүсийн удирдах хорооны төлөөлөгчид алтны хүдэр баяжуулах бага оврын үйлдвэрүүдтэй танилцав
2024-10-01

Төслийн үндсэн хэрэгжүүлэгч НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага (НҮБАҮХБ), Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Филиппин Улсын Байгаль орчин, байгалийн нөөцийн яам, Төв банк болон Камаринес Норт мужийн захиргаа, planetGOLD МОНГОЛ-ФИЛИППИН төслийн гүйцэтгэгч Канад Улсын Алтны бичил уурхайн зөвлөл (АБУЗ)-ийн төлөөлөл бүхий бүсийн удирдах хорооны төлөөлөгчид Сэлэнгэ аймгийн Мандал сум болон Түнхэл тосгонд planetGOLD Монгол төслөөс байгуулсан алтны хүдэр баяжуулах бага оврын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, хүчин чадал, технологийн онцлогтой танилцав.  

НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллагын Төсөл хариуцсан зохицуулагч Хоа Лай орон нутгийн бичил уурхайчдын аж амьдралыг дээшлүүлэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх төдийгүй байгаль орчинд хал багатай технологи ийнхүү нэвтрүүлсэн нь бичил уурхайчдад ихээхэн дэмтэй болохыг онцлов.

Түүнчлэн planetGOLD Филиппин төсөл болон Филиппин Улсын Камаринес Норт мужийн захиргааны төлөөлөл planetGOLD Монгол төслийн Технологич инженер О.Бямбасүрэнгээс тоног төхөөрөмжийн засвар, арчлалт, аюулгүй ажиллагаа болон бусад онцлогийн талаар ихээхэн сонирхож, дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

Төлөөлөгчид Монгол Улс нь planetGOLD хөтөлбөр хэрэгжиж буй 24 улсаас жилийн дөрвөн улиралтай цор ганц улс тул ийнхүү Монгол Улсын алтны бичил уурхайд хүндийн хүчний баяжуулах технологи нэвтрүүлж буй төслийн амжилтыг тодотгож, орон нутгийн бичил уурхайчдад хувь нэмэр өндөртэй бүтээн байгуулалт болсныг дурдлаа. Мөн тус бага оврын үйлдвэрүүдийг байгуулахад төсөлтэй хамтран ажилласан “Шижир Хишиг” нөхөрлөл болон “Позитив Майнд” ХХК-д талархал илэрхийлэв.

Сэтгэгдэлүүд