en
Нэвтрэх Бүртгүүлэх
  • Нүүр
  • Бүлэг
    • Сэдэвчилсэн бүлэг
    • Хэрэглэгчдийн бүлэг
  • Мэдээ
  • Мэдээллийн сан
    • Ном товхимол
    • Тайлан ба судалгаа
    • Хууль тогтоомж
    • Видео сан
    • Нийтлэл
    • Зургийн сан
  • Арга хэмжээ
  • Хамтрагчид
  • Цахим сургалт
  • planetGOLD
  • Тухай
  • Тусламж
Хэрэглэгчийн тусламжийн хэсэг

Энэхүү тусламжийн хэсэг нь Бичил уурхайн Мэдлэгийн төвөөр зочилж буй хэн бүхэнд хөтөч болох юм.

Та энэ хэсгээс платформын бүтэц, ашиглах/хэрэглэх видео заавар, түгээмэл асуулт хариулт болон хувь хүний нууцын бодлоготой танилцах болно.

Хэрвээ танд платформыг хэрэглэх/ашиглах талаар нэмэлт асуулт байгаа бол та манай info@asmhub.mn хаягруу имайл бичиж лавлаарай.

  • Платформын бүтэц
    Платформын бүх холбоос, хуудсуудын байршил
    Үзэх
  • Зааварчилгаа
    Платформын ашиглах видео заавар
    Үзэх
  • Түгээмэл асуулт, хариулт
    Хэрэглэгчдэд тулгардаг түгээмэл асуулт, хариулт
    Үзэх
  • Нууцлал
    Хувь хүний нууцыг хамгаалах бодлого
    Үзэх
Платформын бүтэц
Нүүр хуудас
  • 8 ангилал
  • Монголын бичил уурхайн статистик мэдээлэл
  • Ашигт малтмалын ханш (₮/g*)
  • Мэдээлэл авах
Бүлэг
  • Сэдэвчилсэн бүлэг
  • Хэрэглэгчдийн бүлэг
Мэдээ
  • Онцлох мэдээ
Мэдээллийн сан
  • Ном, товхимол
  • Тайлан ба судалгаа
  • Хууль тогтоомж
  • Видео сан
  • Нийтлэл
  • Зургийн сан
Арга хэмжээ
  • Онцлох арга хэмжээ
Хамтрагчид
Цахим сургалт
  • Видео хичээл
  • Хууль тогтоомж
  • Ном, товхимол
  • Тайлан ба судалгаа
Тухай
  • Алсын хараа
  • Зорилго
  • Түнш байгууллагууд
  • Бүтэц
  • Бичил уурхайн төвийн бүрэлдэхүүн хэсгүүд
  • Хэрэглэгчид
Тусламж
  • Платформын бүтэц
  • Зааварчилгаа
  • Түгээмэл асуулт, хариулт
  • Нууцлал
Холбоос
  • Нэвтрэх / Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • Сошиал сувгууд
Зааварчилгаа

Ерөнхий танилцуулга

Бүртгэлийн хэсэг

Нэмэгдсэн огноо: 2018-02-07

Ерөнхий танилцуулга

Мэдээллийн сангийн танилцуулга

Нэмэгдсэн огноо: 2018-02-07

Ерөнхий танилцуулга

Бүлгийн танилцуулга

Нэмэгдсэн огноо: 2018-11-05

Ерөнхий танилцуулга

Цахим сургалтын танилцуулга

Нэмэгдсэн огноо: 2018-12-13
Түгээмэл асуулт, хариулт

Асуулт 1: Бичил уурхай эрхлэх гэж ямар үйл ажиллагааг хэлэх вэ?

Хариулт: Ашигт малтмалын тухай хууль 4.1.23 зааснаар “бичил уурхай эрхлэх” гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн, 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг хэлнэ.

Асуулт 2: Бичил уурхайн хууль эрх зүйн орчин хэзээ бүрэлдэж эхэлсэн бэ?

Хариулт: 2008 оны 71 дүгээр тогтоолоор “Бичил уурхайг 2015 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр”, 72 дугаар тогтоолоор “Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг тус тус баталсан. 2010 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 308 дугаар тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг баталсан. 2014 онд батлагдсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-д бичил уурхайн асуудалт тусгагдсан. 2016 онд Монгол Улсын Их Хурлаар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” батлагдаж бичил уурхайн үйл ажиллагааны талаар тусгагдсан. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” шинэчлэн батлагдсан байна.

Асуулт 3: Бичил уурхайн Мэдлэгийн төв гэж юу вэ?

Хариулт: Монголын бичил уурхайн мэдлэгийн төв гэдэг нь вэбэд суурилсан цахим платформ бөгөөд бичил уурхайтай холбоотой мэдээ мэдээллийн идэвхтэй солилцох, түгээхээс гадна бичил уурхайчдыг Монголын төдийгүй дэлхийн бичил уурхайн мэдлэг мэдээлэлтэй танилцах, холбох боломжтой гүүр юм. Энэхүү платформ нь бичил уурхайн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хадгалахаас гадна энэ салбарт зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн мэдээ мэдээллүүдийг байршуулна.

Асуулт 4: Яагаад бичил уурхайн Мэдлэгийн төвийг байгуулах шаардлага гарч ирсэн бэ?

Хариулт 4: Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийг 13 жил хэрэгжүүлсний үндсэн дээр Монголын бичил уурхайн туршлагыг илүү өргөн хүрээнд түгээхээр зорьсон.  Үүний үндсэн дээр Монголын бичил уурхайн оролцогч талуудыг холбох мөн олон улсын түвшинд тэдний оролцоог бий болгох зорилго бий болсон. Мэдлэгийн төв нь төслийн үр нөлөөг нэмэгдүүлэх гол хэрэгсэл болж өгөх бөгөөд төслийн хамтрагчдыг холбож, бичил уурхайн талаар мэдээлэл солилцох механизм болж өгөх юм.

Асуулт 5: Бичил уурхайн Мэдлэгийн төвийн хэрэглэгчид нь хэн бэ?

Хариулт 5: Монголын бичил уурхайн мэдлэгийн төв нь олон хэрэглэгчдэд хүрч, бичил уурхайн талаарх мэдээ мэдээллийг авах сонирхолтой хүн бүрт нээлттэй. Мэдлэгийн төвийн платформ нь голчлон Монгол хэл байх бөгөөд англи хэл дээр ихэвчлэн олон улсын туршлагаас оруулсан мэдээллүүд байна. Мэдлэгийн төвийн гол хэрэглэгчид: Бичил уурхайн ТББ болон нөхөрлөлүүд, бичил уурхайчид Засгийн газар буюу төрийн байгууллага, хувийн хэвшил, судалгаа, боловсролын байгууллагууд, олон улсын байгууллагууд, бусад улс орны бичил уурхайчид болон хэвлэл мэдээллийн байгууллагууд юм.

Асуулт 6: Бичил уурхайн Мэдлэгийн төв нь ямар бүтэцтэй вэ?

Хариулт 6: Бичил уурхайн мэдлэгийн төв нь Удирдах зөвлөл, дөрвөн сэдэвчилсэн бүлгүүд, Ажлын албаас бүрддэг. Удирдах зөвлөл нь мэдлэгийн төвийн үйл ажиллагаанд хяналт тавьж, бичил уурхайн мэдлэг мэдээллийг бий болгох, хөгжүүлэх, стратегийн сонирхолтой байгууллагуудаас бүрдэнэ. Дөрвөн сэдэвчилсэн бүлгийг удирдах зөвлөлийн гишүүд удирдаж Ажлын алба хариуцан ажиллана. Ажлын алба нь мэдлэгийн төвийн цахим платформыг өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж, агуулга контент дээр чанарын хяналт тавьж ажилладаг.

Асуулт 7: Мэдлэгийн төвийн цахим платформд хэрхэн хувь нэмрээ оруулах вэ?

Хариулт 7: Бичил уурхайн мэдлэгийн төвийн цахим платформыг хөгжүүлэх, бичил уурхайтай холбоотой мэдээ мэдээллээр хангахад хамтрагч байгууллагуудын идэвх санаачилга чухал ач холбогдолтой юм. Иймд байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна. Тиймээс хүсэлтээ доорхи info@asmhub.mn хаяг руу  илгээгээрэй.

Асуулт 8: Олон улсад ийм бичил уурхайн Мэдлэгийн төв, цахим платформ байдаг уу?

Хариулт 8: Байдаг, Дэлхийн Банк болон Пакт байгууллагын хамтарсан www.delve.org гэсэн бичил уурхайн платформ бий.

Хувь хүний нууцыг хамгаалах бодлого

Бичил уурхайн мэдлэгийн төв нь өөрийн цахим платформоор зочилсон хүмүүсийн хувийн нууцлалд хүндэтгэлтэй ханддаг. Манай цахим хуудсанд зочлох үеэр таны талаар цуглуулсан мэдээллийг хэрхэн ашиглахтай холбоотой бодлого, үйл ажиллагааг мэдээлэх зорилгоор энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Бид өөрийн цахим хуудсыг удирдах, сайжруулах зорилгоор күүки ('web analytic' cookies) ашиглан веб хэрэглээний загварыг судалж байдаг. Эдгээрийг сурталчилгаа болон бусад материал илгээх зорилгоор ашигладаггүй. Бид мөн таныг манай цахим хуудсаар зочлох үед таны домайн болон IP хаягийг автоматаар хуулж авдаг. Энэ мэдээллийг ашиглан таныг ямар хүн болохыг тогтоох боломжгүй. Харин цахим платформ үзэхэд ашиглаж буй таны компьютер болон газар зүйн байрлалыг тогтооход л ашигладаг юм.

Энэхүү цахим платформ нь Бичил уурхайн мэдлэгийн төв болон гуравдагч талын вебсайттай холбоос бүхий болно. Өөрийн хувийн мэдээллийг бусад цахим хуудсуудад ил болгохын өмнө тухайн сайтуудын нууцлалын холбогдолтой мэдэгдлүүдийг уншиж үзэхийг зөвлөж байна. Бичил уурхайн мэдлэгийн төв нь энэхүү цахим платформ өөр бусад цахим хуудсуудын нууцлалтай хамаарах үйл ажиллагаа, агуулгын талаар ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.

Та биднээс ямар нэгэн мэдээлэл, бараа, бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг хүсэмжилж болох ба ингэхдээ өөрийн цахим шуудангийн хаяг болон бусад хувийн мэдээллээ ирүүлэх шаардлагатай болно. Энэхүү мэдээллийг бид хадгалах бөгөөд Бичил уурхайн мэдлэгийн төвөөс гадагш ямар нэгэн этгээдэд ямар нэгэн зорилгоор дамжуулахгүй ба харин таны хүсэмжилсэн тухайн мэдээлэл, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг өгөхөд тусалж болох гуравдагч талд дамжуулж болно. Гэхдээ шаардлагатай тохиолдолд таны лавлагаанд хариу өгөх зорилгоор таны ирүүлсэн мэдээллийг Бичил уурхайн мэдлэгийн төв шилжүүлж болно. Энэхүү мэдээллийг бидэнд илгээснээр та үүнд багтаж хувийн мэдээллийг Бичил уурхайн мэдлэгийн төвөөр дамжуулах, энэ зорилгоор ашиглахыг зөвшөөрч буй болно.

Бид өөрсдийн Нууцлалын тухай мэдэгдлийг байнга шинэчлэж байх төлөвлөгөөтэй тул энэхүү мэдээллийг урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчилж болно. Тухай бүр нь шинэчилсэн Нууцлалын тухай мэдэгдлийг бид платформ дээрээ гаргаж байх ба үүнд оруулсан бүх өөрчлөлтийг багтаана. Бидний бодлогын сүүлийн хувилбарыг үзэхийн тулд таныг ойр ойрхон манай платформыг шалгаж байхыг санал болгож байна.

Цэс
  • Нүүр хуудас
  • Сэдэвчилсэн бүлэг
  • Хэрэглэгчдийн бүлэг
  • Мэдээ
  • Мэдээллийн сан
  • Нууцлал
  • Арга хэмжээ
  • Нийтлэгчид
  • Цахим сургалт
  • Мэдлэгийн төвийн тухай
  • Тусламж
Холбоо барих

Хаяг:
Бичил уурхайн мэдлэгийн төв
Баянзүрх дүүрэг 1-р хороо, Токиогийн гудамж, Palazzo tower, 102 тоот

Улаанбаатар хот, Монгол улс
Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо ТББ

Утас:
+976 70155959

Имэйл:
info@asmhub.mn

Сошиал сувгууд
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2018-2021 Монголын бичил уурхайн мэдлэгийн төв

About the Project