planetGOLD Монгол-Филиппин төслийн Бүсийн удирдах хорооны төлөөлөгчдийг Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэг хүлээн авч уулзав
2024-10-01

planetGOLD Монгол-Филиппин төслийн Бүсийн удирдах хорооны төлөөлөгчдийг Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр төслийн үндсэн хэрэгжүүлэгч НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллагын Төсөл хариуцсан зохицуулагч Хоа Лай орон нутагт төслийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

Мандал нь хүн ам, нутаг дэвсгэр, эдийн засгийн цар хүрээний хувьд томоохонд ордог сум юм. Хэдийгээр газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл зонхилдог ч бичил уурхайн үйл ажиллагаа явагддагаараа онцлогтой.

Засаг дарга бичил уурхайчдад мэдлэг олгох, чадавхжуулах, бичил уурхайг албажуулах, мөнгөн усгүй баяжуулах технологи нэвтрүүлэхэд planetGOLD Монгол төслийн оруулсан хувь нэмэрт талархлаа илэрхийлэв.

 

Сэтгэгдэлүүд