Хариуцлагатай эрдэс баялгийн нийлүүлэлтийн сүлжээ олон улсын форум зохион байгуулагдлаа
2018-05-25

4-р сарын 17-19-нд Франц улсын Парис хотноо Хариуцлагатай эрдэс баялгийн нийлүүлэлтийн сүлжээ олон улсын форум зохион байгуулагдлаа.

2011 оноос эхтэй энэхүү форум нь тогтвортой байдал, энх тайвныг тогтоох үйлсэд хувь нэмрээ оруулах зорилготой Европын Холбооны дэмжлэгтэйгээр ЭЗХХАБ, Их нууруудын бүс нутгийн олон улсын бага хурал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын НҮБ-ын шинжээчдийн баг хамтран зохион байгуулдаг юм.

2018 оны форумаар ЭЗХХАБ-ын Эрдэс Баялгийн Ил Тод Байдлын Удирдамжийн хэрэгжилт болон хариуцлагатай уул уурхайн бүтээгдэхүүн, гарал үүслийг ил тод болгох бусад санал санаачилгуудтай танилцаж, хэлэлцэх боломжтой юм. Нийтдээ 700 гаруй оролцогч талууд нэг дор цугларч төрөл бүрийн ашигт малтмалын хариуцлагатай эх үүсвэрийг бий болгох хөдөлгөх хүч болон түүний салбарын хөтөлбөрүүдтэй хэрхэн холбогдож буй байдал, нийлүүлэлтийн сүлжээн дэх эрсдэлийн тухай ЭЗХХАБ-ын портал, Удирдамжийг хэрэгжүүлэх, сурталчлахад засгийн газрын үүрэг оролцоо, компанийн эрсдэлийг бууруулах, тайлагнах зарчим, худалдаачдын үүрэг, Энэтхэг, Европ болон Баруун Африкийн улс орнуудын хэрэгжилтийн ахиц туршлага гэх мэт өргөн сэдвээр ярилцсан юм.

Энэхүү форумд Монгол Улсыг төлөөлж Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Монголбанк болон Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн төлөөлөл оролцлоо.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://mneguidelines.oecd.org/forum-responsible-mineral-supply-chains.htm цахим хаягаас хүлээн авна уу.

 

Сэтгэгдэлүүд