ШХА-ийн ТБУТ-тэй хамтран ажиллах гэрээний хүрээнд Увс аймгийн ЗДТГ, МХГ, БОАЖГ зэрэг төрийн байгууллагууд, Бөхмөрөн сумын засаг дарга, бичил уурхайчдын төлөөлөл зарим аймгийн БУНДХ-ны салбарын ажил төрөлтэй газар дээр нь очиж танилцлаа.
Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Баян Айрагийн алтны үндсэн ордыг ашиглагч компаний үйлдвэрийн ажилтай танилцах үеэрээ Дүйцүүлэн хамгаалах зорилгоор сонгосон газар, дүйцүүлэн хамгааллын төлөвлөгөөг судалгааны үндсэн дээр тухайн багийн иргэдтэй хамтран батлаж, Бэлчээр ашиглагчдын холбоотой хамтран, уурхайн санхүүгийн дэмжлэгээр хийж хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүд ялангуяа сонгосон газарт хамгаалж тарьж ургуулж буй ургамал, шилжүүлж ирсэн тарвага хэрхэн нутагшиж байгааг харахад сайхан байлаа. Мөн Дөрвөлжин сумын Хар бутны шугуйд ургадаг байгалийн зэрлэг чацарганы модонд мэргэжлийн багийн оролцоотойгоор нутгийн иргэд сийрэгжүүлэлт хийж, одоо хамгаалан арчилснаар чацарганы ургалт нэмэгдэж, нутгийн иргэдийн орлого өсөхийн хэрээр байгаль хамгаалах ажлын үр нөлөө, иргэдийн оролцоо, хяналт сайжирч байгаа нь харагдсан. Энэ 2 ажил нь ижил төстэй ажил эхэлж буй, тэрчлэн байгалийн, зэрлэг чацарганы нөөцтэй Увс аймгийнхны хувьд бодууштай, шинэ санаа, туршлага болгохуйц байсныг онцолж байна. Цаашлан Баянхонгор аймгийн Хонгорын хүдэр компаний алтны үйлдвэр, ХАМОДХ бичил уурхайн нөхөрлөлийн болон Говь-Алтайн Алтайн хүдэр компани, Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн дүйцүүлэн хамгаалах ажлын төлөвлөгөө, ажлын эхлэлийн байдалтай танилцлаа.