МОНГОЛЫН БИЧИЛ УУРХАЙН НЭГДСЭН ДЭЭВЭР ХОЛБООНЫ III ИХ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2019-01-19

Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбооны III их хурал Улаанбаатар хотноо 2018 оны 12 дугаар сарын 10-11 өдрүүдэд өмнөө тавьсан зорилгоо амжилттай биелүүлж өндөрлөлөө.
Тус их хуралд 120 төлөөлөгч сонгогдож 40 зочин төлөөлөгч 10 зохион байгуулагч бүгд 150 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулахаар төлөвлөснөөс Үйл ажиллагаанд 130 хүн оролцлоо.
Их хурлаар Удирдах зөвлөлийн болон Хяналтын зөвлөлийн тайлан илтгэл, Дээвэр холбооны дүрмийн өөрчлөлт зэрэг асуудал хэлэлцлээ.
Дээвэр холбооны дүрэмд Алсын хараа, эрхэм зорилго, бүтэц зохион байгуулалтанд зарчимын өөрчлөлтүүд орлоо. Энэхүү өөрчлөлт хийгдснээр Дээвэр холбоо ирээдүйн чиг хандлагаа тодорхойлж зорилгодоо хэрхэн хүрэх бүтэц зохион байгуулалтаа баталгаажуулсан.

Шинэ бүтцээр Бүх гишүүдийн хурал нь гишүүн аймгуудын холбооны тэргүүн ба төлөөллөөс бүрдэж энэ хурлаасаа Удирдах зөвлөл Хяналтын зөвлөл сонгогдон ажиллахаар болсон нь цомхон чадварлаг илүү үр дүнтэй ажиллах нөхцөл бүрдэнэ гэвч үр дүн цаг хугацааг идэвхи чармайлтаар бүрдэнэ.

Шинэ бүтцийн дагуу анхны гишүүн байгууллагуудаас бүрдсэн бүх гишүүдийн хурал болж
• Удирдах зөвлөлийн дарга /тэргүүн/ Л.Дэлгэрбаяр –Өмнөговь аймгийн Холбооны тэргүүн
• Удирдах зөвлөлийн орлогч дарга /дэд тэргүүн/-Г.Ганболд Увс аймгийн Холбооны тэргүүн
• Удирдах зөвлөлийн гишүүн М.Цэцгээ Баянхонгор аймгийн Холбооны тэргүүн
• Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Мядагбадам Говь-Алтай аймгийн Холбооны тэргүүн
• Удирдах зөвлөлийн гишүүн Т.Төртогтох Сэлэнгэ аймгийн Холбооны тэргүүн
• Удирдах зөвлөлийн гишүүн А.Алтанхуяг Ховд аймгийн Холбооны төлөөлөл
• Удирдах зөвлөлийн гишүүн Т.Дэлгэрсайхан Өвөрхангай аймгийн Холбооны Гүйцэтгэх захирал нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа.

Холбоо байгуулагдаагүй байгаа Төв, Дундговь, Архангай, Булган Завхан аймгууд, байгуулагдсан боловч хуулийн этгээд болж баталгаажаагүй байгаа Дархан-Уул, Дорноговь, Багахангай дүүрэг аймгууд Холбоогоо баталгаажуулснаар бүх гишүүдийн хурал бүрэн монгол улсын хэмжээнд бүрдэнэ.
Дүрмээр бүх гишүүдийн хурал, өргөтсөн хурал, их хурал гэсэн хуралдааны хэлбэрүүдийг тодорхойлж өгсөн.

Энэ удаа зохион байгуулалтаа зөвхөн гишүүнчлэлтэй аймгуудын холбоодын хүрээнд авч үзсэн болно.
Энэ удаагийн их хурал доорхи онцлог санхүү ба зохион байгуулалтын зүйл хийгдсэн ҮҮНД:
• Оролцогчид Мандатны хураамж төлж 6 сая төгрөгний оролцоо бүрдүүлсэн
• Орон нутгийн оролцогч бүр замын зардалынхаа тал зардлыг бүрдүүлэн 4 сая төгрөгний оролцоо бүрдүүлсэн

Энэ удаагийн III их хуралд оролцогчдын 30-40 орчим хувь нь үг хэлэх санал шүүмжлэл өрнүүлэх асуулт хариулт авах зэргээр оролцлоо. Батлагдсан санлууд асуудлууд нь 58,5-100,0 хувийн дэмжлэгээр тус тус батлагдсан.

Энэ хурал дотоод гадаадын 2 байгууллагаар хийгдсэн үнэлгээний тайлан дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн.

Их хурлыг зохион байгуулахад Удирдах зөвлөл, Гүйцэтгэх алба нягт хамтран нэг болж ТБУ төслийн хамт олны үнэтэй санал зөвлөмж туслалцаа дэмжлэг оролцогчдын идэвхитэй оролцоотой өмнөө тавьсан зорилгоо биелүүллээ.
Одоо бид цааш их хурлаараа батласан дүрмийн хүрээнд амжилттай ажиллах том үйл ажиллагаа хүлээж байна

 

Эх сурвалж:https://bichiluurhai.mn/

Сэтгэгдэлүүд