онголын бичил уурхайн үйл ажиллагаа явуулдаг XAMOДX ТББ нь мөнгөн усгүй эсвэл цианидын хэрэглээгүйгээр гаргаж авсан алтны шошго болох “Шударгаар Олборлосон Эко Алт”-ны үйлдвэрлэгч юм.
Энэ түүх 2006 онд эхэлсэн бөгөөд зуд хэмээх өвлийн ширүүн цасан шуургатай байгалийн хүнд нөхцөлөөс болж малчид, иргэдийн амьжиргааны эх үүсвэр, орлого нь болсон олон мал устаж үгүй болсон юм. Амьдрал, аж ахуйгаа залгахын тулд тэдэнд орлогын эх үүсвэрийн өөр сонголт хийхээс аргагүй байдалд хүрчээ.
Энэ үед Монголын эдийн засгийн шилжилтийн үе таарч, ажилгүйдэл өсөхийн хэрээр малчид Баян-Овоо сумд байрлах Цагаан Цахирын хаягдсан уурхайд ажиллахаар нүүдэллэж байлаа. Эндээс л тэд мал аж ахуйгаас өөрөөр орлого олох боломж уул уурхайд байгааг ухаарчээ. Тэр цагаас хойш уурхайчид шаргуу хөдөлмөрлөж, уурхайн ажлаар амьдрал амьжиргаагаа тогтворжуулахаар зүтгэж байв. Тэр цагаас 10 хүрэхгүй жилийн дараа тэд алтны Шударга олборлосон эко сертификатыг авсан азийн анхны байгууллага болоод байна.
Энэ бол Монголд үйл ажиллагаагаа явуулж буй Швейцарийн хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй Тогтвортой бичил уурхай төслийн үр дүн бөгөөд Монголд Шударга олборлолт хийгдэж буй байгууллагуудын анхных нь болоход дэмжиж ажиллажээ.
Тогтвортой бичил уурхай төслийн зорилго нь Монголын бичил уурхай эрхлэгчдийг албан ёсны бүртгэлд хамруулж, тэдний нийгмийн болон байгаль орчны хариуцлагыг нь нэмэгдүүлэн орон нутгийнхаа болон улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулахад нь чиглүүлэн ажиллахад оршдог. Энэхүү сертификатыг авахад төсөл XAMOДX-ын хамт олныг дэмжиж, зохион байгуулалтын аргачлалаар хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, аюулгүй байдал болон байгаль орчны талаар сургалт олгож, уурхайн талбайн менежментийн талаарх туршлагаасаа хуваалцсан байна.
СУМ ОРОН НУТАГ
2,000 хүн амтай энэ сум үндсэндээ уул уурхайгаар амьжиргаагаа залгуулдаг бөгөөд цөөнх хэсэг нь мал аж ахуй, бусад жижиг бизнесээр орлогоо олдог байна. Эмэгтэй бичил уурхайчид 2009 онд албан ёсоор байгуулагдаж байсан XAMOДX-ын удирдах ажилд идэвхтэй оролцдог бөгөөд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй бичил уурхайчдын эрхийг хамгаалах, амьжиргааг нь сайжруулах зорилготой.
XAMOДX-ын эмэгтэйчүүд
Шударга олборлолтын эко алтыг яагаад авах ёстой вэ гэсэн асуултад XAMOДX-ын гурван эмэгтэй гишүүний хоёр нь болох Болормаа, Долгорсүрэн нар дагалдах урамшууллаас орон нутагт авчрах олон боломжууд бий хэмээн хариулсан юм. Тэд Шударга олборлолтын эко алт олборлогч сертификатыг авснаараа орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулахаас гадна зөвхөн Монголд ч бус Азидаа бусад бичил уурхайчдад үлгэр жишээ болж байгаагаараа бахархаж байгаагаа ярьсан юм. Энэ хоёр эмэгтэй хоёулаа 2007 оноос хойш бичил уурхайд ажиллаж байгаа бөгөөд XAMOДX-д 2009 онд нэгдсэн байна. Бичил уурхайн ачаар тэд тоосгоны үйлдвэр, үхэр үржүүлгийн ажилд хөрөнгө оруулалт хийж чадсан төдийгүй орлогынхоо эх үүсвэрийг нэмэгдүүлжээ. Болормаа хүүхдүүдийн сургалтын төлбөрүүдийг төлөх боломжтой болсон байна.
Сонирхолтой тоо баримтууд:
ТББ-ын гишүүд: 22 эмэгтэй, 108 эрэгтэй.
Уурхайн төрөл: Чулуун орд
Онцлох баримт: XAMOДX нь Шударга олборлолтын эко алт үйлдвэрлэгч сертификатыг авсан анхны Монгол байгууллага юм. Шударга олборлолтын сертификатыг 2015 оны 1-р сараас авсан байна.
Эх сурвалж: http://www.fairmined.org/community-profiles/xamodx/