МӨНГӨН УСНЫ ХОР НӨЛӨӨНИЙ ТУХАЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2021-09-22

 

 

Бичил уурхайд элемент буюу метал мөнгөн усыг алтны хүдэр боловсруулахад ашиглах нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ихээхэн хор хөнөөлтэйг бид олонтоо сонссон. Энэ удаагийн сургалтаар мөнгөн ус хүний эрүүл мэнд, байгаль орчинд хэрхэн нөлөөлж, хор хөнөөл үзүүлдэг, ямар ямар мөнгөн усны хордлогууд, шинж тэмдгүүд байдаг, сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээллийг хүргэлээ. Энэхүү сургалт нь улмаар МБУНДХ-ны сургалтын хөтөлбөрт тусгагдаж бичил уурхайчдад болон бусад оролцогч талуудад явагдах юм.

✨ Даян дэлхийн байгаль орчны сангаас Минаматагийн конвенцод нэгдэн орсон улс орнууд алтны бичил уурхай дах мөнгөн усны хэрэглээг бууруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор planetGOLD хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсад уг төслийг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага хэрэгжүүлж, Канад Улсын Алтны бичил уурхайн зөвлөл Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран гүйцэтгэж байна. planetGOLD төсөл нь бичил уурхайн албажуулалтыг нэмэгдүүлэх, ил тод албан ёсны нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, алтны хүдэр боловсруулах шинэ технологи, сайн туршлагыг нэвтрүүлэх замаар мөнгөн ус хэрэглээг бууруулахыг зорьж байна.

Сэтгэгдэлүүд