Хэнтий аймгийн Бичил уурхайчдын анхдугаар зөвлөгөөн, “ Сайхан сэтгэл- сайн үйлс” өдөрлөг Хэнтий аймагт боллоо
2017-11-09

Хэнтий аймгийн бичил уурхайчдын анхдугаар зөвлөгөөн болон Монголын бичил уурхайн Нэгдсэн дээвэр холбооноос зохион байгуулж буй “Сайхан сэтгэл- Сайн үйлс” өдөрлөг Хэнтий аймгийн төв Чингис хотод амжилттай болж өнгөрлөө. Энэхүү өдөрлөгийн зорилго нь Хэнтий аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагааг олон нийтэд таниулах, байгаль орчин, нийгмийн хариуцлагатай бичил уурхайчдын үйл ажиллагааг дэмжих, бичил уурхайчид болон аймгийн удирдлагууд, төр захиргааны байгуулагуудын хамтын ажиллагааг сайжруулахад оршино гэж зохион байгуулагчид нь онцолж байлаа. Өдөрлөгт аймгийн удирдлагууд өндөр ач холбогдол өгч байгаа нь өдөрлөгийн уур амьсгал, оролцож буй төрийн болоод төрийн бус байгууллагуудын идэвхээс шууд анзаарагдаж байв. Энэ өдрийн арга хэмжээ зөвхөн гишүүн байгууллагуудын хүрээнд биш аймгийн ЗДТГ-аас Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэдтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, татварын хэлтэс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, МСҮТ, Хэнтий аймгийн Ажил олгогч эздийн холбоо ТББ, Хүний эрхийн Үндэсний Комиссын Хэнтий аймаг дахь ахлах мэргэжилтэн зэрэг төлөөллүүд оролцож тус тусын чиглэлээр мэдээлэл хийхийн сацуу сургалт, зөвлөгөөг өгч байсныг онцлон тэмдэглэх ёстой болов уу. Мөн Батноров, Бор-Өндөр сумдын Засаг дарга нар бичил уурхайчдаа дэмжин оролцлоо. Ямартай ч Хэнтий аймгийн 8 сумын хэмжээнд бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бичил уурхайчид нэгэн дээвэр дор нэгдэн нийлж, эрх ашгаа хамгаалах нь хамгийн зөв зам юм гэх байр суурь дээр нэгдэж чадсан билээ. Ингээд өдөрлөгт оролцсон албаны хүмүүсийн сэтгэгдлийг хүргэе.

Д.Ганчимэг: Бичил уурхайчид аймгийн хэмжээнд нэгдсэн зохион байгуулалтад орж бичил уурхайгаар ашигт малтмал олборлогчдын холбоо байгуулж байгаа нь сайн хэрэг

/Тогтвортой бичил уурхай төслийн олон нийтийн хөгжлийн эксперт/

Хэнтий аймгийн Засаг даргын тамгийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хэнтий аймгийн Ажил олгогч эздийн холбоо ТББ, Монголын Бичил уурхайн Нэгдсэн дээвэр холбооноос хамтран зохион байгуулж байсан Хэнтий аймгийн бичил уурхайчдын анхдүгаар зөвлөгөөн Чингис хотод амжилттай болж өнгөрлөө. Энэ зөвлөгөөний нэг онцлог нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бичил уурхай эрхлэгчдийн санал, санаачилгыг орон нутгийн удирдлагууд дэмжин хамтарсан байдлаар энэхүү анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж, Хэнтий аймгийн бичил уурхайчдын холбоо байгуулагдаж байна.

Бичил уурхайчид маань аймгийн хэмжээнд нэгдэн нийлж, нэгдсэн зохион байгуулалтад шилжихийг илүүд үзэж байгаа юм байна. Энэ сайн хэрэг. Хэнтий аймгийн хөгжлийн бодлогын чиглэлийн баримт бичигт бичил уурхайг дэмжих талаар орсон байна. Нөгөөтэйгүүр, 2017 оны 5 сарын 24-ны өдрийн Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” шинэчлэгдсэн батлагдсан. Энэ шинэчлэгдсэн батлагдсан журамд аймгийн Засаг даргын үүрэг, оролцоог нэмэгдүүлж өгснөөр бичил уурхайчдад тухайн аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох боломж олгож, улмаар бичил уурхайд ашиглах техникийн хүчин чадлыг долоо дахин нэмэгдүүлж, ашигт малтмал олборлох гэрээг тухайн талбай дахь ашигт малтмалыг дуусах хугацаагаар байгуулах болсон байгаа. Иймд энэхүү бичил уурхайчдын анхдугаар зөвлөгөөн нь цааш үеэ олсон чухал арга хэмжээ боллоо гэж үзэж байна. Бас бичил уурхайг ямар өргөн хүрээнд харж, ач холбогдол өгч байгааг эндээс харж болно. Уг зөвлөгөөнд оролцож буй бичил уурхайчид тулгамдаж байгаа асуудлуудаа ярьж, аймгийнхаа удирдлагуудад хандан газрын асуудлыг шийдэж өгөх тал дээр дэмжлэг үзүүлэх,байнгын ажлын байр, орлоготой болгох тал дээр дэмжиж өгөхийг хүсч байсан. Нийлүүлэлтийн сүлжээг албажуулах тал дээр анхаарахыг хүч байсан. Зөвлөгөөний үеэр хэлэлцэгдсэн нэг чухал асуудал нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Энэ чиглэлээр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш бичил уурхай бүхий сумдаар явж олборлолтын газар дээр нь очиж сургалт хийн, зөвлөгөө өгч ажилласан байна. Хэнтий аймгийн МСҮТ энэ онд 20 бичил уурхайчныг богино хугацааны, 10 хүн жилийн хугацаатай мэргэшүүлэх сургалтад хамруулж, ШХА-ийн ТБУТ-тэй хамтран ажиллаж байна.Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг дарга, С.Мөнхсарнай тэргүүнтэй бичил уурхайн “Хамтын хүч” ТББ, уул уурхайн том компанитай гурвалсан гэрээ байгуулж ажиллаж байна. Үүний үр дүнд тогтвортой ажлын байр,байнгын орлоготой байх, аюулгүй ажиллагаагаа хангаж ажиллах нөхцөл бүрдсэн гэж бичил уурхайчид бусдадаа туршлагаасаа хуваалцлаа. Зөвлөгөөн үр дүнтэй болсныг Аймаг, сумдын удирдлагууд, бичил уурхайчид, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран оролцсон, бие биенийгээ дэмжиж байгаагаар нь, Хэнтий аймгийн Бичил уурхайгаар ашигт малтмал олборлогчдын аймгийн холбоо байгуулагдсанаар нь, Бичил уурхайчид өөрсдөө нийгмийн хариуцлагаа ухамсарлан сайн үйлсийн аяныг зохион байгуулж 3 сая гаран төгрөгийн хандивын үйл ажиллагаа явуулж олон хүнийг баярлуулснаар нь дүгнэж байна.

Д.Дамбийсүрэнжав: Сэлэнгэ аймагт бичил уурхайчдын холбоо байдаггүйн улмаас бичил уурхай эрхлэгчид нь аймгийхаа удирдлагуудтай хэл амаа ололцдоггүй

/Монголын бичил уурхайн Нэгдсэн дээвэр холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны бичил уурхайчин/

Хэнтий аймгийн бичил уурхай эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн маш амжилттай болж өнгөрлөө. Энэхүү зөвлөгөөн аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, Хэнтий аймгийн Ажил олгогч эздийн холбоо ТББ хамтран зохион байгууллаа. ШХА-ийн Тогтвортой бичилуурхай төсөл урилгаар ирж оролцлоо. Бичил уурхай бүхий Сумдын Засаг дарга нар ч ирж оролцлоо.Аймаг ч өндөр ач холбогдол өгч байгаа нь харагдлаа.Хэнтий аймагт бичил уурхай эрхлэгчиднь нэгдсэн зохион байгуулалтад шилжих чин хүсэлтэй байгаа юм байна. Аймгийн хэмжээний бичил уурхайн байгууллага их чухал. Одоогоор Говь-Алтай аймаг дахь бичил уурхай эрхлэгчдийн холбоо маш сайн ажилладаг. Гэтэл хамгийн их олборлолт явуулдаг Сэлэнгэ аймагт ийм холбоо байдаггүйн улмаас бичил уурхай эрхлэгчид нь аймгийхаа удирдлагуудтай хэл амаа ололцдоггүй.Тиймээс саяхан тус аймагт зохион байгуулагдсан бүсийн зөвлөгөөнд оролцогчид ч Говь-Алтайн адил нэгдсэн зохион байгуулалтад шилжих нь зөв юм байна гэх байр суурь дээр нэгдсэн чадсан. Энэ жишиг Хэнтий аймагт гарч байгаа нь сайн хэрэг. Манай дээвэр холбооноос дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн байна. Дүрэм нь батлагдаж, холбоогоо байгуулах аваас бид бүх төрлийн сургалтуудыг энд зохион байгуулна. Хамгийн гол нь хөдөлмөр аюулгүй ажиллагаа, байнгын үйл ажиллагаа, тогтмол орлого, сумдынхаа ЗДТГ-тай хэл үгээ олж хамтарч ажиллах явдал байдаг юм шүү дээ.

Д. Баярмаа: Хэнтийчүүд жоншоо эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг онцгой анхаарах ёстой

/Монголын бичил уурхайнНэгдсэн дээвэр холбоо-ны Гүйцэтгэх захирал/

Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр мөн төрөөсЭрдэс баялгийн салбарт баримтлах бодлого,” Алт-2”хөтөлбөр, Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор батлагдсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хүрээнд гар аргаар ашигт малтмал олборлож буй иргэдийгзохион байгуулалтанд оруулах, албажуулах, тэднийг тухайн орон нутгийнхаа нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулах, хариуцлагатай байх, байгаль орчиндоо ээлтэй байх тухайд орон нутаг болон бичил уурхайчдын хамтын ажиллагаа чухал гэдгийг харуулснаараа энэхүү зөвлөгөөний гол зорилго оршлоо.Хэнтий аймгийн хувьд орон нутаг, төр захиргааны байгууллага, иргэдийн уялдаа холбоосайн, нягт хамтарч ажилладаг болох нь зөвлөөний уур амьсгалаас харагдаж байна.Хамгийн гол нь хариуцлагатай бичил уурхай гэдэг нь юу юм бэ,үүнийг бий болгосноор ямардавуу талтай болохыг орон нутгийн иргэдэд мэдээллийг холбогдох байгууллага нь нэлээд сайн өгдөг юм байна.Энэ ажлынхаа хүрээндхолбогдох албаны хүмүүс нь зургаан суманд ажиллан мэдээлэл өгч, дээр дурдсан шинэ журмыг танилцуулсан байсан нь зөвлөгөөний уур амьсгалд сайнаар нөлөөлж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй байх. Бидний хувьд Монгол Улсын хэмжээнд баруун, зүүн, төв, говь, хангайбүсэд үйл ажиллагаа явуулж буй бичил уурхайчдадзориуланхууль, эрх зүйн шинэчлэлтэй холбоотойсургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа, сүүлийн саруудад. Үүний нэг нь Хэнтий аймагт зохион байгуулагдаж буй энэхүү зөвлөгөөн.Байгаль орчноо хайрлан хамгаалъя,байгалийнхаа баялагт хариуцлагатай хандая, улсынхаа эрдэнэсийнхээ санд хувь нэмрээ оруулдаг байх тал дээр бичил уурхай эрхлэгчид маань нэгдсэн нэг байр суурьтай байж, үйл ажиллагааны тухайд нэгдсэн зохион байгуулалтад шилжихийг дэмжиж ажиллахаа илэрхийлж байгаа ньсайн хэрэг.Ийм байдалд хүргэхийн төлөө Швейцарийн хөгжлийн агентлаг, Тогтвортой бичил уурхай төслийнхөн тал бүрийн дэмжлэг үзүүлсээр ирсний үр дүн өнөөдөр ингэж харагдаж байна.Манай Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны тухайд бичил уурхай эрхлэгчдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, тэднийг сургах манлайлах, хөгжүүлэх асуудал дээр онцгой анхаарч, сургагч багш нараараа дамжуулан ажиллаж ирсэн.Хэнтийчүүдийн хувьд цаашид жоншны асуудалд анхаарч ажиллах учиртай. Өнөөдөр хэдийгээр алтруу хошуурч байгаа ч Хэнтий аймгийн хувьд жонш бол орон нутгийн эдийн засагт нэмэр, нөлөө үзүүлэхүйц баялаг нь мөн үү гэвэл мөн. Тиймээс жоншоо байгальд хор нөлөөгүйгээр хэрхэн үр ашигтайолборлох тухайд бодлого боловсруулж, эдийн засгийнэргэлтэд оруулах ямар боломж нөхцөл байгааг судлах, гадны улс орнуудын туршлагыг судлах асуудал дээр аймаг, орон нутгийг удирдлагууд ахрилцан ярилцаж, санал бодлоо хуваалцах ёстой болов уу гэж хэлэх байна.

Сэтгэгдэлүүд