ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.
2022-03-17

ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.

ҮНЭТ МЕТАЛЛЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО нь үнэт металл, үнэт чулууны салбарын олборлох, боловсруулах, арилжаа эрхлэх, цэвэршүүлэх, сорьц тогтоох, эдлэл үйлдвэрлэх, худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбоодын нэгдсэн, үндэсний холбоо юм.Манай холбоо нь үнэт металлын салбарыг хөгжүүлэх, гишүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, сургах, чадавхжуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Таныг сурч хөгжих боломж, ажлын уян хатан цагийн хуваар, найрсаг хамт олон хүлээж байна.

АЖЛЫН БАЙРНЫ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ:

  1. Хэлбэр: Бүтэн цагийн
  2. Ажлын цаг: Өдөрт 8 цаг
  3. Цалин хөлс: 1.000.000 төгрөг + урамшуулалт цалин

ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ:

  • Салбарын бодлого, үйл ажиллагаанд оролцогч төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, уялдааг хангах
  • Гишүүдийн сургалт, үйлчилгээний хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, тэдэнд зөвлөн туслах
  • Үнэт металл, үнэт чулууны салбарын хөгжлийг хангахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
  • Байгууллагын аливаа хэлбэрийн харилцааг хариуцан ажиллах
  • Салбарын тоон болон чанарын үзүүлэлт, судалгааг нэгтгэх
  • Шаардлагатай хурал, семинар, сургалт гэх мэт үйл ажиллагаануудыг зохион байгуулах

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  • Холбогдох мэргэжлээр магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг бакалавр болон түүнээс дээш зэргээр төгссөн байх.
  • Англи хэлний зохих мэдлэгтэй, компьютерын өргөн хэрэглээний программ болон олон нийтийн сүлжээнд ажиллах чадвартай байх
  • Багаар ажиллах, удирдан зохион байгуулах, ачаалал даах,  илтгэх чадвартай байх
  • Үнэт металлын чиглэлээр ажиллах хүсэл сонирхолтой байх

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:

  1. Хувийн мэдээлэл бүхий анкет
  2. Иргэний үнэмлэх, боловсролын зэргийг батламжилсан баримт бичгийн хуулбар
  3. Өөрийн товч намтар, ажилд орохыг хүссэн өргөдөл
  4. Таны бүтээлч байдал, хувийн онцлогийг илтгэсэн мэдээлэл(эрдэм шинжилгээний ажил, илтгэл, оролцсон төсөл, видео гэх мэт)

Та дээрх шаардлагыг хангасан бөгөөд манай байгууллагад ажиллахыг хүсэж байвал 2022 оны 3 дугаар сарын 23-ний өдрийн дотор өөрийн мэдээллийг info@metalmongolia.mn и-мэйл хаяг руу илгээнэ үү. Зөвхөн эхний шатанд тэнцсэн нэр дэвшигчидтэй холбогдоно. Холбоо барих утас:99005477, 99018183

Сэтгэгдэлүүд