Экологийн цагдаагийн албатай хамтын ажиллагааны хүрээнд онлайн уулзалтыг зохион байгууллаа
2021-08-30

Экологийн цагдаагийн алба: Бичил уурхай бүхий бүх аймгаар хяналт, шалгалтаар ажилласан бөгөөд, хууль бусаар ашигт малтмал олборлогчид, нэлээдгүй байр суурь эзэлж буй хэд хэдэн аймаг байна. Тухайлбал, Сэлэнгэ, Төв, Баянхонгор гэх мэт, аймгуудад бичил уурхайн салбарт илэрч буй зөрчил нэлээдгүй байна. Бичил уурхай эрхлэгчдийг орон нутгийн удирдлагууд, гэрээ шинээр байгуулсан, мөн аман гэрээгээр зөвшөөрөлтэй гарсан нь 355-р тогтоолыг зөрчиж байгаагаас талуудыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар мэдээлэл өгсөн ба, 151-р тогтоол, журмын зорилго хангагдахгүй, үүнд орон нутгийн бус иргэдийн үйл ажиллагаа, техникийн заасан хэмжээ давсан үйл ажиллагаануудын зөрчил их байгааг дурдав.

МБУНДХ: Бичил уурхайн журам хэрэгжихгүй байгаагаас үүдэн хууль бус олборлолт 14 аймгийн 34 суманд, 31,126 хүн хууль бус ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд оролцож, 14 хүний амь насаа алдсан /албан бус/ мэдээлэл байгааг онцлон, цаашид хууль бус олборлолт улам бүр нэмэгдэж байгаа, бөгөөд байгаль орчны сөрөг нөлөөлөл буурахгүй байх өндөр магадлалтай, мөн бичил уурхайчид хууль бус олборлолтын үйл ажиллагаанд татан орох магадлал өндөр байна.

Хамтын ажиллагааны хүрээнд, мэдээлэл солилцох нь бичил уурхай ба хууль бус ашигт малтмал олборлогч иргэдийн ялгаатай үйл ажиллагааг таньж мэдэх ба журмын дагуу албажсан бичил уурхайчдын зохион байгуулалт, алдагдах, түүнээс үүдэн хууль бус ашигт малтмал олборлогч иргэдийн буруутай үйл ажиллагааны улмаас хүн болоод байгаль орчинд сөрөг нөлөөлөл бий болж байгааг талууд нэг ойлголтод хүрч, бичил уурхайн журмын хэрэгжилтийг хангуулах, улмаар талуудын хамтын ажиллагааны үр дүнд хяналтын тогтолцоог хууль бус иргэдэд хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

  • Уулзалтад ЭЦА-ны ДХ, Мягмарсүрэн, ДХ, Насанбат, МБУНДХ-ны гүйцэтгэх алба оролцлоо.

Сэтгэгдэлүүд