Дундговь аймгийн "Бичил уурхай эрхлэгчдийн зөвлөгөөн-2018" болж өндөрлөлөө
2018-07-28

Дундговь аймгийн “Бичил уурхай эрхлэгчдийн зөвлөгөөн”–2018 арга хэмжээ нэгдсэн зөвлөгөөн 5 дугаар сарын 22-ны өдөр Мандалговь хотод зохион байгуулагдлаа. Аймгийн бичил уурхайн зөвлөгөөнийг Ашигт малтмал, газрын тосны газар, Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл болон аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан.

Дундговь аймгийн бичил уурхайн зөвлөгөөнийг аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар нээж үг хэлж, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун “Аймгийн бичил уурхайн өнөөгийн нөхцөлд байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл мэдээлэл хийсэн. Дундговь аймгийн бичил уурхайн зөвлөгөөнд аймгийн холбогдох төрийн байгууллагуудын дарга, мэргэжилтэн, Хулд, Луус, Баянжаргалан, Өлзийт, Гурвансайхан сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, бичил уурхайн нөхөрлөлийн гишүүдийн төлөөлөл нийт 120 хүн оролцсон.Илтгэл мэдээллүүдтэй холбоотой хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөгөөнөөс оролцогч талууд болох аймаг, сумын удирдлагууд, төрийн байгууллагуудад, бичил уурхайчдад хандсан ЗӨВЛӨМЖ гарган талуудад хүргүүлсэн.

Сэтгэгдэлүүд