Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын ажлын хэсэгт МБУНДХ-ны төлөөлөл орж ажиллаа.
2021-12-27

Журмын ажлын хэсгийн ажлын тайлан

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журманд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар байгуулагдан ажиллаа. Ажлын хэсэгт УУХҮЯ, БОАЖЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, АМГТГ, Экологийн цагдаагийн алба, МБУНДХ, Планет голд төслийн төлөөлөл орсон.

Бичил уурхайн шинэчлэсэн журамтай холбоотой мэдээллийг цаг тухай бүрд нь Бид бичил уурхайчид групптээ мэдээлж гишүүдийн саналыг ажилдаа тусгасан. Гишүүдээс бичил уурхайн журманд тусгах саналыг бичгээр 1 удаа, хурал, уулзалт хэлбэрээр 2 удаа тус тус цуглуулж нэгтэн УУХҮЯ-нд хүргүүлсэн.

Ажлын хэсэг бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журманд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг цахимаар хийж анхны төслийг гарган ажлын хэсгийн хурлыг 3 удаа зохион байгуулж журмын төслийг ажлын хэсгийн хүрээнд эцэслэсэн.

Журмыг ажлын хэсгийн хүрээнд эцэслэсэнтэй холбоотойгоор яамдууд, аймгууд болон бусад холбогдох газруудаас санал авахад БОАЖЯ, Засгийн газрын хэрэг эрхлэх газар –н зүгээс дэмжихгүй гэсэн санал өгсөн.

БОАЖЯ-с бичил уурхайн асуудлыг энэ журмаар эцэслэн шийдвэрлэж чадахгүй тул асуудлыг хуулиар зохицуулах санал гаргасан бол ЗГХЭГ-аас Ашигт малтмалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсоны дараа тус нэмэлт өөрчлөлттэй Бичил уурхайн журмыг уялдуулан батлуулах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Харин аймгуудын зүгээс зөвхөн 2 аймаг бичил уурхайг дэмжсэн санал өгсөн гэж мэдээлсэн.

Тус саналуудын улмаас Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам батлагдахгүй хойшилсоор байна.

МБУНДХ-ны журамтай холбогдуулан хийсэн ажлын тайлан

Бичил уурхайн шинэчлэсэн журамтай холбоотой мэдээллийг цаг тухай бүрт нь Бид бичил уурхайчид групптээ мэдээлж гишүүдийн саналыг ажилдаа тусгасан. Гишүүдээс бичил уурхайн журманд тусгах саналыг бичгээр 1 удаа, хурал, уулзалт хэлбэрээр 2 удаа тус тус цуглуулж нэгтэн УУХҮЯ-нд хүргүүлсэн.

Ажлын хэсэг бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журманд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг цахимаар хийж анхны төслийг гарган ажлын хэсгийн хурлыг 3 удаа зохион байгуулж журмын төслийг ажлын хэсгийн хүрээнд эцэслэсэн.

Журам батлуулах ажил сунжирч байгаатай холбоотойгоор УУХҮ-н сайд Г.Ёндон болон холбогдох мэргэжилтнүүдтэй 2021 оны 10-р сарын 5-ны өдөр уулзалт хийлээ.

Уулзалтаар МБУНДХ-ны зүгээс бичил уурхай эрхлэгчдийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч бичил уурхайн журам батлагдах явцыг түргэвчлэх боломжийн талаар санал хүсэлтээ илэрхийллээ.

УУХҮ-н сайд Г.Ёндон Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг шинэчлэн батлах ажил Ашигт малтмалын тухай хуульд орох нэмэлт өөрчлөлтийн дараа хийгдэхээр болсон талаар мэдээлэл өглөө. Энэ нь шинээр батлагдах хуулийн нэмэлт өөрчлөлтөд бичил уурхайн журмыг уялдуулан батлах шаардлагатай байгаатай холбоотой юм. Тус хуулийн төсөл УИХ-н энэ намрын чуулганаар батлагдахаар төлөвлөгдсөн байна.

Сайдын зүгээс МБУНДХ болон гишүүн аймгийн холбоод өөрсдийн орон нутгийн удирдлагуудаасаа дэмжлэг авч яаманд хүргүүлэх нь журмыг батлуулах УУХҮЯ-ны ажилд томоохон дэмжлэг болох тул идэвхтэй ажиллахыг хүслээ. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг 2022 оны хавар бичил уурхайн олборлолтын ажил идэвхжихээс өмнө батлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Гэвч журмыг Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулах ажил цаг үеийн нөхцөл байдлаас хамааран сунжирч байгаа талаар тайлбар хийж мэдээлэл өглөө.

 

Нөлөөллийн ажил

МБУНДХ нь бичил уурхайн журам батлагдахгүй байгаатай холбоотойгоор нөлөөллийн чанартай нийт 88 албан бичгийг УИХ, ЗГ, ЭЦА, аймгийн холбоод гэх мэт холбогдох талуудад хүргүүлж ажилласан байна.

Нөлөөллийн чанартай уулзалт

УУХҮЯ – 5 удаагийн уулзалтыг нийт 9 хүнтэй, БОАЖЯ –тай нийт 3 удаагийн уулзалтыг нийт 15 хүнтэй тус тус нөлөөллийн шинжтэй уулзалтуудыг хийж бичил уурхайн журам, бичил уурхай эрхлэгч иргэдийн амьжиргаа, нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Сэтгэгдэлүүд