Бичил уурхай эрхлэгч иргэдтэй уулзалт хийв
2018-01-08

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс, Швейцарын хөгжлийн агентлагын Тогтвортой бичил уурхай төсөлтэй хамтран 2017 онд орон нутагт жижиг төслүүдийг хэрэгжүүлсэн бөгөөд үүний үр дүнд бичил уурхайн газар олголт, бичил уурхайд ажиллагсдын хүний эрхийн мэдлэг хандлага сайжирсан, чадавхижсан үр дүнгүүд гарсан юм. Тиймээс энэ онд уг жижиг төсөл хэрэгжүүлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд төслийн саналыг авах ажил зохион байгуулагдаж байна. 

Комиссын ажлын албаны Дархан-Уул аймаг дахь ахлах шинжээч Ц.Долгорсүрэн Дархан-Уул, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг "Бурхант Эрдэнийн тал" ТББ-ын гишүүдтэй уулзаж, ХЭҮК-ын үйл ажиллагаа, 2017 онд хийгдсэн байгаль орчин, уул уурхайн чиглэлээр хийсэн дүн шинжилгээний үр дүн, 2018 онд бичил уурхай эрхлэгчдийн эрхийн чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан байна.

Уулзалтын үр дүнд 2018 онд орон нутгийн удирдлагуудтай хамтарсан уулзалт хийх, "Бичил уурхай эрхлэгчдийн эрхийн хэрэгжилт"-нд дүн шинжилгээ, мониторингийн ажил хийхээр санал солилцлоо.

Сэтгэгдэлүүд