Бичил уухайн олон улсын форумоос
2021-10-04

 

 

Бичил уурхай

Бичил уурхай: Бичил уурхай нь амьжиргаагаа залгуулах эсвэл сайжруулахыг хүсч буй хууль бус ядуу хувиараа олборлогчдоос эхлээд орон нутгийн хууль тогтоомжийн хүрээнд ашигт малтмалыг хариуцлагатай аргаар гаргаж авдаг албажсан зохион байгуулалттай олборлох үйл ажиллагаа эрхлэгчдийг багтаасан нарийн төвөгтэй, төрөлжсөн салбар юм.

 

Хууль эрх зүйн орчноос гадуур ажиллаж буй уурхайчдын амьдралын чанарыг дээшлүүлэх, тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг нь нэмэгдүүлэхийн тулд засгийн газар дараахь зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй:

 

Бичил уурхайн албан бус үйл ажиллагааг хууль эрх зүйн системд нэгтгэх арга замууд:

  • Бичил уурхайн байгууллагыг зохион байгуулах тодорхой хууль эрх зүйн орчин, зохицуулалтын механизмыг бий болгох, өмчийн эрхэд хамрагдах, улмаар бичил уурхайчдын хүлээх үүргийг тодорхойлох;
  • Салбарыг зохицуулах, дэмжих үүрэг хүлээсэн төрийн болон бусад байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх техникийн дэмжлэг үзүүлэх;
  • Мөн сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн албан ёсны стратеги боловсруулж, хэвшүүлэх.

Албан бус бичил уурхайн үйл ажиллагааг албан ёсны эдийн засгийн системд нэгтгэх арга замууд:

  • Бичил уурхай эрхлэгчдийн хуримтлалыг сайжруулах, санхүүжилтийн илүү хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэрийг бий болгох, хариуцлагатай хөрөнгө оруулалтыг дэмжих;
  • Бичил уурхайн орлогыг цуглуулах, удирдах, дахин хөрөнгө оруулах бодлого, системийн зохистой байдал, амьдрах чадвар, ил тод байдлыг бэхжүүлэх;
  • "Шударга худалдаа" бичил уурхайн маргаангүй ашигт малтмалын стандарт, гэрчилгээжүүлэх санаачилгыг дэмжих, цар хүрээгээ уялдуулж, өргөжүүлэх;
  • Мөн зөвшөөрөл олгох үйл явцад эсвэл бусад үед уурхайн хөгжүүлэлтийг дэмжиж болохуйц байдлаар уул уурхайн компаниуд болон бичил уурхайчид хамтран ажиллах арга замыг судлах

Бичил уурхайн нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөг дараах байдлаар бууруулах.

  • Бүтээмжийг дээшлүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах техникийн сургалт явуулах, усны эх үүсвэрийг хамгаалах, ой модыг хамгаалах, мөнгөн усны хэрэглээг зогсоох, бууруулах, мөнгөн ус болон бусад хорт бодисын менежментийг сайжруулах чиглэлээр онцгой анхаарал хандуулж дүрэм журмыг боловсруулах, түгээх, хэрэгжүүлэх. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах гэх мэт;
  • Бичил уурхайчид болон тэдний гэр бүлийн эрүүл мэнд, боловсролын наад захын стандартыг хангах үндэсний хөтөлбөртэй байх;
  • Боловсролын хэрэгцээг хангах үүднээс бичил уурхайд ажиллаж буй хүүхдийн тоог мэдэгдэхүйц бууруулж, ажлын мөн чанар, хуваарийг сайжруулах.
  • Бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй газарт хүүхдийн хөдөлмөрийн тухай хуулийг бэхжүүлэх, хяналт тавих, хэрэгжүүлэх;
  • Бичил уурхай дахь эмэгтэйчүүдийн үүрэг, аюулгүй байдлыг бэхжүүлэх;
  • Бичил уурхайг хөдөө орон нутгийн хөгжилийн хөтөлбөрт болон ажлын байр бий болгох бодлогод хамруулахыг ажлыг идэвхжүүлэх, ингэснээр өөр амьжиргааний эх үүсвэрүүд бий болно.
Сэтгэгдэлүүд