Алтны сорьц тогтоох өндөр нарийвчлал бүхий аналитик жин хандивлалаа
2018-01-26

Төслийн 4-р үе шатанд бичил уурхайгаар олборлосон алтны нийлүүлэлтийн сүлжээний эрх зүйн орчныг боловсронгуй болгох, оролцогч талуудын техник, эдийн засгийн чадавхыг сайжруулахад анхаарч буй юм.

Стандарт, хэмжил зүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын хяналтын газар (ҮМСХГ) нь алтны нийлүүлэлтийн сүлжээний голлох оролцогчдын бөгөөд зөвхөн тус газраар баталгаажсан алтыг Монголбанк худалдан авдаг юм. Тогтвортой бичил уурхай төсөл 2013 оноос ҮМСХГ-ын техникийн хүчин чадлыг сайжруулах, чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Энэ удаад манай төслөөс 45 сая төгрөгийн өртөг бүхий Меттлер Толедо брэндийн алтны сорьц тогтоох өндөр нарийвчлалтай 2 ширхэг аналитик жинг дагалдах хэрэгсэлийн хамт ҮМСХГ-т хандивлалаа. Энэхүү жин нь орчин үеийн шийдэл бүхий өндөр нарийвчлалтай учраас ҮМСХГ-ын ажлын ачааллыг бууруулах, алт сорьцлох үйлчилгээний чанарыг сайжруулах чухал ач холбогдолтой юм.

Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх арга хэмжээнд Швейцарын ЭСЯ-ны Консулын хэлтсийн 1-р нарийн бичгийн дарга, ШХА-ийн хамтын ажиллагааны дэд захирал Илария Дали, Стандарт, хэмжилзүйн газрын дэд дарга Б.Билгүүн болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Сэтгэгдэлүүд