Дэлхийн өнцөг булан бүрд байгаа бичил уурхайчдын аюулгүй байдал, бүтээмжийг дээшлүүлэх, ажлын нөхцөлийг сайжруулах нь боломжтой юм
2021-10-08

"2020 оны бичил уурхайн салбарын төлөв байдал" тайлан нь бичил уурхай салбарын эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг хангах, бүрэн, бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүн бүрийн зохистой хөдөлмөрийг дэмжих зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах болов уу гэж найдаж байна. . Энэхүү бичил уурхайн үйл ажиллагааны 90 орчим хувийг эзэлдэг байнгын асуудал болох салбарын албан бус байдал нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа бичил уурхайчдыг хөдөлмөрийн аюултай нөхцөл байдалд оруулдаг болохыг тайланд дурджээ. Хөрсний нуралтаас эхлээд мөнгөн усны нөлөөнд автаж гар аргаар чулуу бутлах хүртэл уурхайчид ихэнхдээ хамгаалалт муутай ажлын талбайд ордог. Энэ нөхцөл байдал  COVID-19 хямралын нийгэм, эдийн засгийн үр нөлөөгөөр эрчимтэй нэмэгдсээр байна. Бичил уурхайчид уурхайг түр хаах, хууль эрх зүйн зохицуулалтыг хүчингүй болгосон, ашигт малтмалын үнэ буурах, бичил уурхайгаас гаралтай түүхий эдээр хангадаг дэлхийн ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан зэргээс үүдэн энэ салбарт ажиллаж амьдрах хүмүүсийн орлого буурсан.

Бичил уурхайчдын "Эрүүл мэндийн болон нийгмийн дэд бүтцийн хүртээмж хязгаарлагдмал, хөдөлмөрийн нөхцөл муу байгаа нь тэднийг COVID-19 тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улам хүнд байдалд оруулж байна. Дэлхийн банкны Эрчим хүч, олборлох бүтээгдэхүүний захирал Деметриос Папатанасиу хэлсэн үгэндээ Засгийн газрууд, компаниуд эдгээр хүмүүсийн  эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар урьд өмнөхөөсөө ч илүү их анхаарал хандуулах шаардлагатай байна гэв. "Энэхүү шинэ тайлангаас хархад  хувиараа ашигт малтмал олборлогчдын ажлын нөхцөлийг сайжруулж, зохион байгуулалтад оруулж ажиллуулснаар цогц арга барилаар тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг бий болгож, ажлын байр нэмэгдүүлж, ядуурлыг бууруулж байгааг харуулж байна."

Энэхүү тайланд 40 жилийн өмнө дэлхийн томоохон уул уурхайн үйлдвэрлэл нь бичил уурхай шиг аюултай байсан гэдгийг харуулжээ. Гэсэн хэдий ч өнөөдөр том хэмжээний уул уурхай бол  аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг үйлдвэрлэлийн нэг болсон байна. Энэхүү том аж үйлдвэрийн салбарын эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайжруулахад Засгийн газар, компаниуд их хүчин чармайлт гаргасан нь чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг тайланд онцлон тэмдэглэв. Хэрэв том уул уурхайн компаниудын ажлын нөхцөлийг сайжруулсантай ижил хүчин чармайлтыг Засгийн газрууд, эх үүсвэр үйлдвэрлэгч компаниуд гаргавал  бичил уурхайн үйлдвэрлэлийн эрүүл ахуй, аюулгүй байдал, ажлын нөхцөл мэдэгдэхүйц сайжирна гэдгийг олж тогтоожээ. "

 Дэлхийн  банкны сайтаас хөрвүүлэн хүргэж байна.

Сэтгэгдэлүүд