planetGOLD МОНГОЛ төслийн удирдах хороо хуралдав
2025-01-30

planetGOLD Монгол төслийн Удирдах хорооны ээлжит хурал 2025 оны 1-р сарын 28-ны өдөр боллоо. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Энхмөнхийн даргалсан тус хуралд удирдах хорооны гишүүд болох БОУАӨЯ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголбанк, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, Канад Улсын Алтны бичил уурхайн зөвлөл, мөн төслийн хэрэгжүүлэгч байгууллага НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөл тус тус оролцов.

Хурлаар planetGOLD Монгол төслийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон төслийн үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн явцын талаар мэдээлэл өглөө.

Түүнчлэн planetGOLD Монгол төслийн үйл ажиллагаа 2025 онд дуусгавар болохтой холбогдуулан Төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг хадгалах стратеги, түүний хэрэгжилтийг Удирдах хорооны гишүүдэд танилцуулав.

Хурлын төгсгөлд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Ази номхон далайн бүсийн газрын Хөтөлбөрийн менежмент хариуцсан ахлах ажилтан Юүжеон Ким төслийн эцсийн үнэлгээ хийх төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Гишүүдийн зүгээс Сэлэнгэ аймгийн Мандал суманд төслийн нэвтрүүлж буй мөнгөн усгүй баяжуулах цехүүдийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэхэд шаардлагатай байгаа олборлолтын талбайн асуудалд анхаарлаа хандуулж төслийн энэхүү гол үр дүнг хангахад орон нутагтай хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.

Удирдах хорооны гишүүдийн зүгээс төслийн 2024 оны тайланг хангалттай гэж дүгнэж, 2025 оны төлөвлөгөөг гишүүдийн өгсөн зөвлөмжийг тусгаснаар баталлаа.

Сэтгэгдэлүүд