ТБУТ-ийн IV үе шат нь төслийн дунд шатны үнэлгээнд гарсан дутагдлыг арилгаж, Монгол Улсыг БУ-н сайн туршлагын мэдлэгийн олон улсын төв болгох асуудлыг хэрэгжүүлэх юм. Төслийн хөгжлийн зорилт нь “Эдийн засгийн хувьд тогтвортой, байгаль орчны хариуцлагатай, хүний эрхэд суурилсан Монгол Улсын БУ-н салбар нь бичил уурхайтай холбоотой олон улсын туршлагаас үр шимийг хүртэхийн зэрэгцээ өөрөө хувь нэмэр оруулах” гэж тодорхойлогдсон ба хоорондоо уялдаа бүхий 3 бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү баримт бичгээс уншиж танилцана уу.