Хувиараа ашигт малтмал олборлогчдын хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны асуудал тодорхойгүй байсаар цөөнгүй жилийн нүүр үзсэн. Харин 2010 оны 7-р сарын 1-ний өдөр "Ашигт малтмалын тухай хууль"-д оросн нэмэлт өөрчлөлт, МУ-ын Засгийн газрын 2010 оны 12-р сарын 01-ний өдрийн 308-р тогтоолоор батлагдсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам", түүнчлэн АМГ-ын даргын 2010 оны 4-р сард баталсан "Бичил уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм" гэсэн хуульчилсан актууд гарснаар бичил уурхайн эрх зүйн орчин бүрджээ. Энэ хүрээнд бичил уурхайчид зохион байгуулалтанд орж албажих үйл явц албан ёсоор эхэлж нөхөрлөлийн бүтцээр зохион байгуулагдах шаардлагатай болсон. Энэ гарын авлагад ХАМО иргэд нөхөрлөл, ТББ-ын хэлбэрээр хэрхэн зохион байгуулагдах талаар мэдээлэл багтсан.