Энэхүү тайланг Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр АНУ-ын Азийн сан, Уул уурхайн яам хамтран хэрэгжүүлж буй "Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь" төслийн (ESEC II) хүрээнд хэвлэсэн. Тайланг Paul Mitchell, Estelle Levin нарын туслалцаатайгаар Leah Butler боловсруулсан ба бичил уурхайн нөхөн сэргээлтийн өнөөгийн мэдлэг, туршлагыг баримтжуулан Тайланд, Либери, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Монгол, Бразил, Мозамбик, Сьерра Леон, Америкийн Нэгдсэн Улс болон Эквадор зэрэг улс орнуудын хувьд хийгдсэн 18 судалгааны ажлыг нэгтгэсэн байна.