Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр АНУ-ын Азийн сангаас Уул уурхайн яамтай хамтран хэрэгжүүлж буй "Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь -II” (ESEC II) төслийн хүрээнд энэхүү гарын авлагыг бэлтгэн хэвлүүлсэн байна. Бичил уурхайд хүний эрхэд суурилсан хандлагын зарчмуудыг бодитойгоор мөрдөж, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн орон нутгийн түвшний хөгжлийн
аливаа бодлого хөтөлбөрийг боловсруулан баталгаажуулах, хэрэгжүүлэх, үнэлж дүгнэх, ахиц дэвшил гаргахад оролцогч талуудад шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох, чадавх бэхжүүлэхэд энэхүү гарын авлага тус нэмэр болох юм.