Бичил уурхайн салбар нь орон нутгийн орлого, амьжиргааг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг салбар юм. Гэсэн хэдий ч албан бус байдал, санхүүжилт татахад орчин бүрдээгүй, бичил уурхайнуудын бизнесийн ур чадвар хязгаарлагдмал, эрүүл мэнд, аюулгүй байдлын стандарт муу, газарзүйн мэдээллийн хүртээмжгүй байдал болон хайгуул, олборлолт, боловсруулалт зэрэг үйл ажиллагаа нь ихэнхдээ үр ашиг багатай, байгаль орчинд хохирол учруулдаг зэрэг хэд хэдэн гол хязгаарлалт нь эдийн засгийн чадавхыг хязгаарладаг. Эдгээр хязгаарлалт, асуудал бэрхшээлийг салбарын хэмжээнд цогц стратеги боловсруулан шийдвэрлэх нь салбарын үнэ цэнийг өргөн хүрээтэй өсгөх, тэгш тогтвортой хөгжлийн төлөө үр ашигтай ашиглахад нэн чухал юм. Тус стратегийн гол зорилго нь бичил уурхайн салбарыг мэргэжлийн төвшинд хүргэх, бүхэлд нь бичил уурхайн үйл ажиллагаа болгон хувиргах үндсэн зорилготой юм. Энэ нь бичил уурхайгаас Кенийн эдийн засагт оруулах ач холбогдол, үнэ цэнийг өсгөнө. Харин энэ нь хууль эрх зүйн болон зохицуулалтын таатай орчныг бүрдүүлсэн сайжруулалт нь салбарын бүх түвшний оролцогч талуудад үнэ цэнийг нэмэгдүүлж чадна гэсэн итгэлтэй байгаа. Энэхүү стратегийн баримт бичгийн боловсруулалт нь зохицуулалттай, тууштай, тасралтгүй хөгжих, оролцогч талуудын тэгш эрхийг хангах зэрэгт голлон анхаарсан бөгөөд бичил уурхайн салбарын цогц менежментийн баримт бичиг болж чадсан гэж үзэж байгаа.
Сэтгэгдэлүүд
Шинэ мэдээ
Бичил уурхайн салбарын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх б...
Бичил уурхайчид нэгдэн хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн...
“Лондонгийн Зарчим”-д нэгдлээ
Бичил уурхайчдад зориулан “зөрчилдөөнийг шийдвэрлэх нь”...
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас дадлагаж...
Бичил уурхайн туршлага судлав
Эмэгтэй бичил уурхайчдад зориулан технологийн сургалт з...
Сумдын байгаль орчны байцаагч нар сургалтад хамрагдлаа
Хариуцлагатай ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний ф...
planetGOLD Монгол төслийн цахим товхимлын шинэ дугаар