Уг судалгааг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хятад, Монголыг хариуцсан товчоо болон Хүүхдийн хөдөлмөрийг устгах олон улсын хөтөлбөрийн Шинэ Дели хот дахь Бүсийн судлагааны зөвлөхийн техникийн туслалцаатайгаар МУИС-ийн Хүн амын сургалт, судалгааны төв гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнд албан бусаар алт, жонш олборлож байгаа хүүхэд, насанд хүрэгчдийн тоо, ажлын нөхцөл байдал, орлого, эрүүл мэнд, хөдөлмөр хамгааллын талаар улсын хэмжээнд мэдээлэл цуглуулсан. Нийт 21 сумын 5-17 насны 348 хүүхэд, 232 насанд хүрэгч хамрагдсан бөгөөд 45902 хууль бусаар алт, жонш олборлож байна гэсэн дүн гарчээ. Үүнд 17.4% -ийг 5-17 насны хүүхдүүд эзэлж байна.