Байгаль орчныг бохирдуулагч удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын Конвенцийн 5-р зүйл, Хавсралт В-ийн 4-р хэсэгт ил шатаах аргаар устгаж буй хог хаягдлын хэмжээг багасгах, улмаар бүр мөсөн зогсоох зорилт тавьсан. Энэ баримт бичгээс ил шаталтын улмаас байгаль орчинд нөлөөлөх хор хөнөөлийг бууруулахад чиглэсэн эх үүсвэр тус бүрт зориулагдсан зөвлөмж, үйл ажиллагааг аль болохоор багасгах боломж, аргачлалуудын талаар тусгажээ.