Уг судалгааг ШХА-ийн ТБУТ-ийн хүрээнд санхүүжүүлж гүйцэтгэсэн бөгөөд Баянхонгор аймгийн Жаргалант суманд хувиараа алт олборлож буй иргэдийн амьжиргааны түвшин, алт олборлолт ба ажил эрхлэлтийн байдал, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа,
орон нутгийн эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, эрүүл
мэнд болон нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмж, хувиараа алт олборлогч иргэдийн хамтын ажиллагаа, бүтэц зохион байгуулалт зэрэг асуудлуудыг тодорхойлох зорилгоор хийгджээ.