Энэхүү судалгааг гар аргаар алт олборлогчдын иргэний бүртгэл, эдийн засгийн байдал, нийгмийн тусламж үйлчилгээний хүртээмж, хэрэгцээг тодорхойлох, хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлийг үнэлэх зорилгоор хийсэн. Уг судалгааны үр дүн, дүгнэлт, санал зөвлөмж нь иргэний эрх, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд ашиглагдах боломжтой юм.