Бичил уурхайд химийн хорт бодисын хэрэглээ байсаар байгааг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2008 онд хийгдсэн судалгаанд дурджээ. Энэхүү гарын авлагыг Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн санхүүжилтээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс бэлтгэн гаргасан. Мөнгөн ус, хар тугалга, цианид, хүнцэл зэрэг уул уурхайд түгээмэл ашиглагддаг химийн бодисууд, тэдгээрийн шинж чанар, хор хөнөөл, хүний эрүүл мэнд, багйаль орчинд учрах эрсдлээс урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг тус тус энд багтаажээ.