АНУ-ын Азийн сан ОУБ нь Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь – II" төслийн (ESEC-II) хүрээнд бичил уурхайн нөхөн сэргээлтийн арга, аргачлалыг практик үйл ажиллагаа, бодит туршилтаар сайжруулж эдийн засгийн хувьд өртөг багатай, хэмнэлттэй, олон нийт хүлээн зөвшөөрөхүйц, экологийн хувьд тохирсон, эерэг нөлөөтэй байхуйцаар боловсруулсан. Энэхүү гарын авлага нь орон нутгийн засаг захиргаа, бичил уурхайчид, иргэд, бүхий л оролцогч талуудад чухал ач холбогдолтой. Уг аргачлалыг талуудаар хэлэлцүүлж боловсруулсан эхний төсөлтэй эндээс танилцаж болно.