Увс аймгийн уул уурхайн зөвлөгөөн улаангом хотноо зохион байгуулагдлаа
2017-08-21

Увс аймгийн Уул уурхайн зөвлөгөөн 2017.05.08- 09-ний өдрүүдэд Улаангом хотноо зохион байгуулагдлаа. Ашигт малтмалын талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, хууль эрх зүйн шинэчлэлтэй танилцах, Увс аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төлөөллүүдийг урьж аймгийн бодлого шийдвэрээ таниулах, уул уурхайн компаниудад нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг танилцуулах, хамтран ажиллах гэрээ байгуулах, зорилготойгоор зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд УУХҮЯ, АМГТГ, аймгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай”, Германы ОУХАН-ийн “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төсөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль орчны сангаас хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төсөл, Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Уул уурхайн шийдвэр гаргалтанд иргэдийн оролцоог нэвтрүүлэх нь” төсөл, “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын ажлын алба” төсөл, сумдын засаг дарга, харъяа хэлтэс агентлагийн мэргэжилтнүүд, ИНБ, нөхөрлөл, хувиараа ашигт малтмал олборлогчид, тусгай зөвшөөрөлтэй компаниудын төлөөлөл, бараа материал, бүтээгдэхүүн ханган нийлүүлэгчид зэрэг 150 гаруй хүн оролцлоо. Энэ үеэр төрийн болон төрийн бус байгууллагууд, төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааны чиглэл, уул уурхайн салбартай хэрхэн уялдаа холбоотой ажилладаг, хуулийн хэрэгжилт, олборлосон, борлуулсан ашигт малтмалын тоо хэмжээ, улсын төсөвт оруулж буй хувь нэмэр зэрэг асуудлыг зөвлөгөөнд оролцогчид онцолж байлаа.

 

Сэтгэгдэлүүд