Уул уурхайн сэтгүүлчид хариуцлагатай бичил уурхайн талаар мэдээлэлтэй боллоо
2017-08-21

Манай Улсын эдийн засгийн гол хөшүүрэг нь уул уурхай. Үүнтэй хэн ч маргахгүй биз ээ. Гэхдээ уул уурхайг дагаад байгаль орчны асуудал явдаг нь нэг зоосны хоёр тал шиг асуудал. Тиймээс хүмүүст зөв ойлгуулах нь чухал юм. Харин ард түмэнд үнэн зөв мэдээллийг хүргэхгүүр нь хэвлэл мэдээллийнхэн. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам бичил уурхайн талаар цогц ойлголт өгөх, одоо хэрэгжиж байгаа бичил уурхайн хууль эрхзүйн орчин, түүнийг сайжруулахаар ажиллаж байгаа талаарх мэдээлэл хуваалцах зорилгоор эдийн засгийн сэдвээр бичдэг сэтгүүлчдэд сургалт зохион байгууллаа. Сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл хамтран зохион байгуулж УУХҮЯ, Ашигт малтмал, Газрын тосны газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны төлөөлөл оролцож, мэдээлэл хийлээ.

 

Сургалтын үеэр энгийн ярианд хэрэглэгддэг “Нинжа”, “Хувиараа ашигт малтмал олборлогч”, “Бичил уурхай эрхлэгчид” гэх нэршлүүдийн зааг ялгаагтайлбарлаж төрөөс бичил уурхайн салбарт баримталж буй бодлого, эрхзүй зохицуулалт зэрэг хэд хэдэн сэдвээр мэдээлэл хийж, сонирхсон асуултанд нь хариулт өглөө.

Сэтгэгдэлүүд