2021 оны 10-р сарын 5 өдөр УУХҮЯ-ны сайд Г.Ёндон Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбооны төлөөлөлтэй цахимаар уулзалт хийлээ.
Тус уулзалтын үеэр МБУНХ –ний гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг бичил уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, Засгийн Газрын 151-р журмыг шинэчлэн батлах процесс удаашралтай байгаа болон 355 –р тогтоолоос үүдэлтэй эрх зүйн орчны тодорхойгүй байдлаас үүдэж, энэ салбарт тулгарч байгаа бэрхшээл тухайлбал хууль бус үйл ажиллагаа ихсэх хандлагатай байгаа, цар тахлаас үүдэлтэй орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгч нар дампуурч энэ салбар-луу орох болсон талаар болон 2021 оны 9-р сараас буюу Засгийн газрын 355 тогтоол, эрх зүйн орчны тодорхойгүй байдал зэргээс үүдэлтэй Хувиараа ашигт малтмал олборлогч нарын тоо өсөж байгааг даган амь нас эрстсэн тохиолдлын талаарх тоо мэдээллийг дурдаад журмыг шинэчлэн батлах ажлыг яаравчлах талаар сайдад тусгайлан хүсэлт тавьсан байна.
УУХҮЯ ний сайд Г.Ёндон : Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг шинэчлэн батлах, засгийн газраар оруулах үйл явц тодорхойгүй хугацаагаар хойшилж байгаа талаар дурдаад, Учир нь Монгол улсын үндсэн хууль шинэчлэн баталсантай холбогдуулан дагалдах органик хуульд нэмэлт оруулах ажлын хүрээнд Ашигт Малтмалын Тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг энэ намрын чуулганаар оруулж батлуулсны дараагаар тус хуулийн үзэл баримтлалтай уялдуулан журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулан засгийн газрын хуралдаанаар оруулна гэдгийг хэлээд ер нь бол бичил уурхайн эрх зүйн орчныг тодорхой зохицуулалттай болгож зохион байгуулалтад оруулж, хууль бус үйл ажиллагааг арилгах талаар салбарын яамны зүгээс ижил санаа бодолтой байгаагаа онцлон хэлсэн. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг шинэчлэн батлах ажил процессийн шатанд бусад яамдаас санал авах ажлыг хийж дууссан бөгөөд байгаль орчны яам болон ЗГ-ийн хэрэг эрхлэх газруудаас хуулийн шинэчлэн найруулгатай уялдуулан журмыг дахих харах нь зүйтэй гэсэн саналыг ирүүлсэн, мөн салбарт үүсдэг гол зөрчил дутагдал бол журмаар зохицуулсан техникийн хүчин чадлыг хэтрүүлэн, журмыг зөрчиж том уул уурхайн төвшинд үйл ажиллагаа явуулах, нөхөн сэргээлт дутуу хийх, голын ай сав, ойн бүс газарт олборлолт явуулах нийтлэг зөрчил байгааг анхаарах шаардлагатайг дурдаад хуулийн үзэл баримтлалтай уялдуулан журмыг төсөлд дахин нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хүрээнд бичил уурхайн үйл ажиллагаа явагдаг орон нутгийн удирдлагуудаас дэмжсэн саналыг тусгасан албан хүсэлтийг яаманд ирүүлэх нь журмын төслийн ажлын явцад онцгой ач холбогдолтойг цохон тэмдэглэв.