Тогтвортой бичил уурхайн төслөөс Говь-Алтай аймагт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2018-06-13

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтаар хэрэгжиж буй Тогтвортой бичил уурхай төслөөс Говь-Алтай аймгийн төрийн захиргааны байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд болоод бичил уурхайн зохион байгуулалтад орсон ТББ, нөхөрлөлийн гишүүдийг хамруулан "Хөгжлийн бодлогийн баримт бичигт бичил уурхайн талаархи асуудлыг хэрхэн тусгах нь" сэдэвт хэлэлцүүлгийг 2018.04.26-ны өдөл зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчид 2 баг болон ажиллаж аймгийн бодлогын баримт бичигт тусгах шаардлагатай асуудлуудыг тодорхойлон гаргаж харилцан ярилцсан болно. 

р

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймгийн хөгжлийн цогц бодлого”-д тусгах санал

                                              2018.04.26.                                                                                                Есөнбулаг сум

1-р баг

  1. Бичил уурхайн олборлох, боловсруулах үйл ажиллагааг хууль журмын дагуу дэмжин, нэгдсэн зохион байгуулалтад оруулна.
  2. Бичил уурхайн мэдээллийн санг тогтмол баяжуулж, мэргэшүүлэх сургалтад хамруулах
  3. Бичил уурхайчдыг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд дэмжлэг үзүүлж, төсөл хөтөлбөрт хамруулах ажлыг бодлогоор дэмжих / Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамруулах/
  4. Бичил уурхайн аймгийн зөвлөлийг байгуулж, үйл ажиллагааг тогтмолжуулах
  5. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжтэй нийгмийн хариуцлагын 3 талт гэрээ байгуулах замаар бичил уурхайн газрын асуудлыг шийдвэрлэж ажлын байраар хангах
  6. Алт сорьцлон тогтоох лаброторийг байгуулах
  7. Бичил уурхай эрхлэгчийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод , хяналттай байх нөхцөл боломжийг бүрдүүлнэ.
  8. Хууль бусаар алт олборлогчдын үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
  9. Уул уурхайн нөлөөгөөр эвдрэлд орж орхигдсон газруудад техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж, бэлчээрийн талбайг нэмэгдүүлнэ.
  10. Бичил уурхайн нөхөрлөл бүрт ХАБЭА асуудал хариуцсан ажилтныг ажиллуулж, чадавхжуулах

 

                                                                                                            2-р баг

  1. Хувиараа ашигт малтмал олборлогчдыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, үйл ажиллагаа нь албажсан бичил уурхай эрхлэгчдийг бодлогоор дэмжих, олборлосон алтаа албан шугамаар борлуулж, орон нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах
  2. Бичил уурхайн эрхлэгчдийн ажиллах газрын асуудлыг нэгдсэн бодлогоор шийдвэрлэж, ажиллах нөхцөл боломжийг сайжруулах
  3. Албажсан бичил уурхай эрхлэгчдийг татвар, нийгмийн даатгал төлөх нөхцлийг бүрдүүлж, мэдээллийн сангийн уялдаа холбоог сайжруулах
  4. Бичил уурхай эрхлэгчдийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх санаачилгыг дэмжиж, бичил уурхайгаас өөр салбарт ажиллах нөхцлийг бүрдүүлэх, тэдэнд мэргэжил эзэмшүүүлэх, экологийн боловсрол олгох сургалтыг үе шаттай зохион байгуулах
  5. Бичил уурхай эрхлэгчдийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжтэй гурвалсан гэрээ байгуулан ажиллахыг бодлогоор дэмжих
  6. Хууль бус олборлогчдын үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хариуцлага хүлээлгэх
  7. Бичил уурхайн үйл ажиллагаанд байгальд хоргүй арга технологийг нэвтрүүлэх замаар химийн бодис, тэсрэх бодисын хэрэглээг таслан зогсоох
Сэтгэгдэлүүд