“Тогтвортой бичил уурхай” төслийн Удирдах хорооны хурал боллоо
2017-03-15

2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай” төслийн удирдах хорооны хурал амжилттай боллоо.

Хурлаар Тогтвортой бичил уурхай төслийн 4 дэх үе шатны дунд хугацааны үнэлгээний үр дүн, ШХА-ийн анхаарал хандуулах асуудал, Тогтвортой бичил уурхай төслийн 2016 оны үйл ажиллагааны тайлан, 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн танилцуулгыг төслийн үндэсний зохицуулагч Б.Алтанбагана танилцуулж, удирдах хорооны гишүүд хэлэлцэж баталлаа.

2017 онд Тогтвортой бичил уурхай төсөл нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Хүний эрхийн Үндэсний Комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын алба, орон нутгийн удирдлага, Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудай орон нутгийн гишүүн байгууллагуудыг чадавхжуулах, хүний эрх, жендэрийн чадавхыг бэхжүүлэх, бичил уурхайг зохион байгуулалтанд оруулах, албажуулах, орон нутгийн эдийн засгийн хөгжилд бичил уурхайн оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх мөн бичил уурхайн мэдлэгийн төвийг байгуулах зэрэг олон олон ажлуудыг хийхэд хамтран ажиллана. 

Сэтгэгдэлүүд