Төрийн бодлогоор хууль журмын хүрээнд бизнес зарчимаар ажилуулах юм бол уул уурхайн томоохон төслүүдээс хүртэх ашигийг нэмэгдүүлэх боломжтой
2022-03-15

 

 

МБУНДХ ТББГҮ Бизнес хөгжлийн мэргэжилтэн Н.Цэнд-Аюуш

   Байгууллагаа товч танилцуулна уу?

Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо (МБУНДХ) нь 2013 онд байгуулагдсан бөгөөд Монгол улсад хариуцлагатай бичил уурхайн салбарыг хөгжүүлэх, салбарын эрх зүйн орчинг сайжруулах, жижиг дунд бизнесийн тогтвортой байдлыг хангах, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэднийг чадваржуулах зэрэг олон чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн.

Танай байгууллага Азийн  сангийн дэмжлэгтэйгээр хууль бус олборлолтын шалтгаан  нөхцөлийг  тодорхойлох  судалгаа хийж байгаа гэсэн, нөхцөл байдал ямар байгаа вэ ? Яагаад бичил уурхайн  салбар гэж ?

Дэлхий дээр  нийт 55 улсад  45 сая хүн  бичил уурхайн үйл ажиллагаа эрхэлж  байна. Нөхцөл  байдал улс орон  болгонд  өөр бичил уурхайг  жижиг дунд үйлдвэрлэл хэмжээнд  бизнесийн  ёс зүйтэйгээр эрхлэн улсын  татвар бүрдүүлэлтэд  дэмжлэг үзүүлэн ажлын  байрыг  орон нутагт  бий болгоод явж буй орон ч байна, зохион  байгуулалтгүй явсаар байгаад дайн  тулаандаа  хүрсэн орнууд байна.  Бидний нөхцөл  байдал бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр  боломж  бий. Өөрөөр хэлбэл  бизнесийн  зарчмаар   дүрэм журмын  дагуу зохион  байгуулах  боломжтой  тэгж чадвал  энэ салбарт буй хүний эрхийн, байгаль орчны  гээд төрд нийгэмд тулгарч буй асуудлыг  шийдээд зохиохгүй  орон нутагт ажлын  байрыг  бий болгох  тэдний амьдралын  чанарыг дээшлүүлэх тал дээр бодитой өөрчлөлтийг хийх  боломжтой салбар гэж харж  байгаа.  Өнгөрсөн  хугацаанд салбарын хууль эрх зүйн орчин  тодорхойгүй болсон, цар тахал гээд асуудал  бэрхшээлүүд энэ салбарт ажиллах  хүмүүсийг хууль бус олборлолтруу хөтлөх үзэгдэл ажиглагдах  болсон. Бид Азийн сантай хамтран  хэрэгжүүлэх буй хуул бус олборлолтыг  буруулах төслийн хүрээнд шалтгаан нөхцөлийг  тодорхой болгон  урьдчилан сэргийлэх арга замын талаар  тухайн орон нутагт  үйл ажиллагаанд оролцогч талууд  болон  хяналт зохицуулалт хийх чиг үүрэгтэй  төрийн  албан хаагч нартай үе шаттай уулзалт хэлэлцүүлгийг  өрнүүлэн  ажиллаж  байна.

 Бидний нөхцөл  байдлын  давуу тал нь яг юу вэ?

Монгол Улс уламжлалт мал аж ахуйд суурилсан эдийн засагтай орон байсан бөгөөд бичил уурхай сүүлийн 30 гаруй жилийн өмнө бий болжээ. 1990-ээд оны үеийн зах зээлийн эдийн засгийн шилжилт нь нийгмийн ялгаатай байдал ихсэж, ажилгүйдэл хурдацтайгаар нэмэгдэхэд хүргэсэн байна. Ялангуяа хөдөө орон нутагт амьдардаг монголчууд уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг уурын гамшигт үзэгдэл болох зудад өртөж, эдийн засгийн хүндрэл бэрхшээлд маш ихээр нэрвэгдсэн. Үүнээс ул-баалан бусад салбарт ажиллаж байсан ажилчид эдийн засгийн хэрэгцээ шаардлагаар бичил уурхайд татагдан орсон юм . Энэхүү нөхцөл  байдал саяхныг болтол тодорхой зохион  байгуулалтгүй ямархуу нөхцөл  байдалтай байсныг  нийтээр мэдэх  байх , үүнийг дагасан  хүний эрхийн зөрчил, байгаль орчинд учирлуулсан  хохирол болон  нийгэм эдийн засаг гээд олон хор уршиг дагуулж  байсан.

2017 он  тус үйл ажиллагааг тодорхой журмын хүрээнд зохион байгуулах, хуулийн хүрээнд хариуцлагатай бизнес эрхлэх  боломжийг  төрөөс олгосон. Энэ нь салбарыг  эмх цэгцтэй болгоод   улсад төлөх татварыг нэмэгдүүлсэн, ажлын  байрыг  бий болгосон, төдийгүй  төгрөгийн ханшид эерэг нөлөө үзүүлсэн  учир нь бичил уурхайгаар олборлосон үнэт  металл  Монгол улсын эрдэнэсийн санд шууд ордог. Энэ  бол аль хэдийн зохион  байгуулалтад орсон бэлэн нөөц бололцоо гэсэн үг энэ бол бидний өнөөдрийн  нөхцөлд байгаа хамгийн давуу тал  гагцхүү төрийн бодлогоор хууль журмын  хүрээнд бизнес зарчмаар ажиллуулах юм бол бид уул уурхайн  томоохон төслүүдээс хүртэх  ашгийг  нэмэгдүүлэх  боломжтой нэгэнт олборлолт хийгдсэн  талбайн хаягдалд дахин ашиглалт  хийх замаар  нөөцийг бүрэн  ашиглах болон ажлын  байрыг  бий болгож  орон нутгийн  иргэдийн  амьдралын  чанарт бодитой  өөрчлөлт гаргаж чадах юм .

 Гэтэл  Засгийн газрын 2017 оны 151 дугаар тогтоолоор баталсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ыг  2019 он 9дүгээр сарын 18  өдрийн 355 тоот тогтоолоор  дүгнэлт гарсан талбайд шинээр гэрээ байгуулахгүй байх тухай үүргийг орон нутгийн удирдлагад өгч, 151 р журмын хэрэгжилтийг түр түдгэлзүүлэн  уг журмыг шинэчлэн батлах ажлын хэсгийг байгуулан  ажиллаад даруй 2 жил 6 сар өнгөрчээ.

   Энэ хугацаанд бичил уурхайн салбарт ажиллах мянга мянган орон нутгийн иргэдийн  аж амьдрал хүнд  байдалд орсон төдийгүй салбарын  хөгжилд олон сөрөг нөлөөлөл  илрээд байна. Улмаар зохион  байгуулалтад орсон  аж ахуй нэгжийн  үйл ажиллагаа удаан хугацаанд тасалдан, эргээд 1990 –ээд оны үеийн зохион байгуулалтгүй,  зохицуулалтгүй салбар  болох эрсдэл үүсээд  байна. Энэ нөхцөл  байдал  Монгол улсад  маш муу нөлөө үзүүлнэ.

Учир нь  2019 он  Монгол улс  ФАТФ ын саарал жагсаалтад орж эдийн засгийн  тодорхой хориг тавигдсан . Гол шалтгаан нь энэ үнэт металлын салбарын  нийлүүлэлтийн  сүлжээ, үл хөдлөхийн салбар  тэр чигтээ зохицуулалт хяналт  байгүй  байна энэ нь дээрх 2 салбараар дамжуулан  олон улсын  мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдэх  өндөр  магадлалтай эрсдэлтэй  байна гэж үзэн  бүртгэлжүүлэх  хянах  тогтолцоог бий болгох  шаардлага тавьсан . энэ шаардлагын хүрээнд СЗХ  үнэт металлын салбарын  оролцогчид буюу нийлүүлэлтийн  сүлжээг  бүртгэлжүүлэх, тусгай зөвшөөрөлтэй  болгох ажлыг амжилттай зохион  байгуулан  саарал жагсаалтаас гарсан. Гэхдээ энэ асуудал ингээд дуусахгүй  2023 он ФАТФ дахин хэрэг явцтай танилцан  Монгол улсад тавьсан шаардлага хэрэгжсэн эсэх д хяналт хийнэ. Нийлүүлэлтийн сүлжээг хянах тогтолцоо гэдэг  бол газраас олборлосон  үнэт металл /алт/ хаанаас  ямар хөрөнгөөр олборлогдоод хаагуур тээвэрлэгдээд хаана үйлдвэрлэлд ороод хэний гар дээр очиж байна  гэдгийг  хянах тухай олголт юм за энэ  бол тийм амар  биш гэхдээ боломжгүй  биш  бидний өнөөдрийн нөхцөл байдал зүгээр оролцогч талуудыг  хагас дутуу  бүртгэтэл хийсэн  яг үйл ажиллагааны явцыг хянах  тогтолцоог бүрдүүлээгүй байна.  Нийлүүлэлтийн сүлжээг хянах  гол түлхүүр нь  олборлосон  металлд гарал үүслийн  бичиг  өгөх ,кодлох , и-баримт олгох юм түүгээр дамжуулан  хаанаас гараад хаана очиж байгааг хянаж чадна. Үүний тулд хуулийн хүрээн  татвар даатгалаа төлөөд ажиллах  нөхцөл  боломжийг  олборлогч нарт олгох ёстой, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг  яаралтай батлан хэрэгжүүлэх  нь хяналт зохицуулалт хийх  цорын ганц  боломж . Энэ нь тэдгээр хүмүүсийг  албан ёсны санхүүжилт авах  боломжийг олгох юм.  Үүнийг хийж эс чадваас  иргэд төдийгүй улс орны хувь заяанд нөлөөлнө учир нь ФАТФ -2023 онд тавьсан  шаардлагын  биелэлтийн хэрэгжилтийг хянахад нийлүүлэлтийн сүлжээндээ хяналт тавих  тогтолцоог  бий болгоогүй хэрэгжүүлээгүй, үр дүн гараагүй  байвал  бид ФАТФ ын  хар жагсаалтад  орно.

Сэтгэгдэлүүд